Хан Хэнтий нурууны ноён оргилыг зорьсон аялал амжилттай болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт Эрүүл мэнд
Огноо
Унших
6 минут 8 секунд

Хан Хэнтий нурууны ноён оргилыг зорьсон аялал амжилттай болов

Монгол орны зүг бүрээс хуран цугласан Монголын явган алхалтын холбооны гишүүд, дэмжигчид болох 100 хүн 2023 оны 1 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 90 орчим км-т орших Хан Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрханыг зорьж далайн түвшнээс дээш 2799 метрт өргөгдсөн оргилд амжилттай гарлаа.

Явган аялагчдын баг тус аяллын замд эх орныхоо онгон дагшин байгаль дэлхий, гайхамшгийг мэдэрч баяр бахдлаар дүүрэн байсныг онцлон хэлэхэд таатай байна. Энэхүү сорилтот аялалд гарахаас өмнө хэд хэдэн удаагийн бэлтгэл алхалтыг зохион байгуулж, туршлагатай алхагчид нь өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцаж, сэтгэл зүй, бие махбодийн бэлтгэл хангаж, онлайнаар хүртэл зөвлөгөө өгөх уулзалтыг хийж ярилцсаар ийнхүү товлосон цагтаа зориг шулуудан аяны жолоо залсан юм.

Өглөөний тачигнасан жавар, эрчилсэн салхийг сөрж, эгц өгсүүрт зүтгэж, хунгар цасыг туучин оргилд хүрч, өөрийгөө ялж, хязгаараа давсан хэн бүхний дотор бахархал төрж, огших нь үгээр хэлэх аргагүй сайхан байв.

Энэхүү хөтөлбөрт Багануур дүүргийн явган алхалтын холбооны үүсгэн байгуулагч, Спортын мастер, улсын шүүгч, дасгалжуулагч, 1982 оноос спорт явган аяллыг тасралтгүй хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа Г.Нансалмаагийн удирдлага дор Дорноговь, Орхон, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Төв аймаг мөн нийслэлийн Багахангай, Багануур, Баянгол, Баянзүрх, СХД-ийн явган алхалтын холбоод, явган алхалтын Хобби, Эрдэнэтийн эрдэнэс клуб, www.facebook.com/groups/mongolwalkers -ийн гишүүд идэвхтэй оролцсон бөгөөд Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөлж, мэргэжилтэн Х.Бямбасүрэн албан ёсоор оролцож, алхагчдад хөдөлгөөний эрүүл мэндийн талаар төрөөс барьж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Тус хөтөлбөрийн хамгийн өндөр настай оролцогч нь 75 настай Л.Ганбаатар, Н.Пүрэвдаш нар бөгөөд хамгийн залуу оролцогч нь 13 настай Б.Уяхан нар байв.

Бэрхшээлийн ард бэлэг

Хүчтэй салхинд хийсчих аядан алхаж, мацах тусам хөл суларч, бие ядарч сульдах боловч олны дэм, хамтын зүтгэл юутай хүчтэй вэ гэдгийг нотлон харуулсан олон сайхан үйл явдлуудаар дүүрэн байлаа. Асралт хайрханд гарахад хоёр огцом өгсүүр авирах бөгөөд бяр тэнхээг шавхаж байв.

Багийн ахлагч нарын шуурхай уулзалт болж баг бүрийн гишүүдийн бие, сэтгэл, эрүүл мэндийн байдлын талаар мэдээлэл авч цаашид алхалтыг үргэлжлүүлэх боломжгүй гишүүдийн талаарх мэдээллийг авсан бөгөөд хэдий шантармаар нөхцөл байдалд байгаа ч эмч нарын зөвлөгөө, анд нөхдийн дэм, өөрийн зориг, бэлтгэлд найдаж өөрийгөө зоригжуулах алхагчдыг харах нь урамтай, нөгөө талаар бахархмаар аж. Гэсэн хэдий ч биднээс 3 алхагч оргилд хүрэх боломжгүй гэж үзэн багийн ахлагчийн шийдвэрээр авиралтыг зогсоов. Гэхдээ зорьсондоо хүрэх цаг хугацаа, уртаас урт сонирхолтой аялал, шинэ боломж дахин дахин ирнэ гэдгийг мэдэж байгаа энэ алхагчдын шийдвэр “ялагдал бус ялалт” байсан гэдгийг онцолмоор байна.

Өнгөрсөн жилээс ялгаатай нь энэ жил салхи, шуурга ихтэй, нүүр нүдгүй цасанд ороолгуулж, нүүр хорсож байлаа. Нэг нэгэндээ сэтгэл зориулж, зөвлөж, туслаж, сэтгэлээ хуваалцаж, дэмжиж буй хүн чанар нь оргилд хүрэхээс өмнө аль хэдийн “хүн бүр ялсан” гэх сэтгэгдлийг төрүүлж байсан юм. Эцэстээ бид хамтдаа оргилд хүрлээ. Гайхалтай нь энэ удаагийн хөтөлбөрт оролцсон алхагчдыг хангай дэлхий ивээж оргилд гарсны дараа ер бусын дулаахан болж, тэнгэр цэлмэг, нар зөөлнөөр ээж, салхи тогтов. Оргил дээр зураг авахуулж, хөгжилдөж, шилдэг гишүүддээ шагнал урамшил олгох таатай боломж гарсан нь таатай байлаа. Энэхүү ялалтыг баталгаажуулж оролцогч бүр амжилтын сертификатаа их уулсынхаа дунд гардан авч, нэгэн гайхамшигтай дурсамжийг бүтээцгээв. Мэргэжлийн тогоочийн удирдлага дор хээрийн хоол, амттай цуйван, банштай цай, ногоотой шөлөөр явган аялагчдаа дайлсан жолооч нарын багийн хөдөлмөр зүтгэлд талархаж, амтархан идэцгээв.

Монголын явган алхалтын холбоо (www.facebook.com/MongolianWalkers) нь 2023 оны туршид сар бүр гадаад улсад нэг алхалтын хөтөлбөр, сар бүр аль нэг аймагт нэг алхалтын хөтөлбөр зохион байгуулж, үндэсний хэмжээнд аймаг, дүүргүүдийн явган алхалтын холбоод 7 хоног бүр тогтмол алхалтуудыг зохион байгуулж байхаар төлөвлөж байгаа юм.

Монгол орныхоо гурван их уулсын нэг Төв, Сэлэнгэ, Хэнтий гурван аймгийн 10 гаруй сумын нутгийг дамнан орших Хан Хэнтий нуруунд хүрч алхсан нийт явган алхагчид, амьдралын нэгэн өдрийн сайхан дурсамжийг хальсанд буулгасан Дорноговь аймгийн явган алхалтын холбооны гишүүн О.Лхагважаргал, зохион байгуулагчдад халуун талархал илэрхийлж, дараагийн явган аялал, алхалтын хөтөлбөрүүдэд нь өндөр амжилт хүсье. Алхалт үнэ цэнийг бүтээнэ.

Монголын явган алхалтын холбоо / Mongolian Walking Association Group

“Түмэн шувуут-2” төсөл бүрэн хэрэгжсэнээр нэмэлтээр 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ