Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 6 дахь хэсэг болон бусад холбогдох журмыг үндэслэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинээр баталлаа.
Сайдын зөвлөлд Сайдын зөвлөх Л.Төмөрбаатар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн захирал Б.Дамдиндорж, Цус сэлбэлт судлалын Үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны Төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн Т.Болормаа, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн зөвлөх О.Баяр, Дэлхийн банкны Эрүүл мэндийн зөвлөх Ц.Уранчимэг нарыг сонголоо.
Энэ сарын 16-ны өдөр шинээр бүрэлдсэн Сайдын зөвлөл анхны хурлаа хийж, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн тогтолцооны шинэчлэл” сэдвээр мэдээлэл сонслоо. Хуралдааны үеэр Сайд Т.Мөнхсайхан зөвлөлдөө аль болох олон салбарын төлөөлөгчдийг багтаахыг зорьсноо онцлоод салбарын тулгамдсан асуудлыг олон талаас нь ярилцан хамтран шийдвэрлэж байхаар тогтлоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!