Д.Батбаяр: Монгол уран бичлэгээр дэлхий бахархах цаг ирнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад Боловсрол Танин мэдэхүй
Огноо
Унших
11 минут 57 секунд

Д.Батбаяр: Монгол уран бичлэгээр дэлхий бахархах цаг ирнэ

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. "Мөнх тэнгэрийн бичиг" үзэсгэлэнг удахгүй нээнэ. Үүнтэй холбогдуулан каллиграфийн урлагийн өнөөгийн өнгө төрх, цаашдын хөгжлийн талаар зураач, багш, уран бичлэгийн их мастер Д.Батбаяртай ярилцлаа. Түүний яриа бичгийн урлагаар хичээллэгчид, нэн ялангуяа залуу уран бичээчдэд сонирхолтой байх болов уу.
-Каллиграфи гэдэг нэр томьёог харилцан адилгүй орчуулан хэрэглэж байна. Өвөрлөгчид маань уран бичлэг бичдэг хүнийг уран бичлэгтэн гэж буулгасан байдаг. Каллиграфийг хэрхэн ойлгож болох вэ?

-Грекээс гаралтай үг. Энэ зөвхөн уран бичлэг биш маш өргөн хүрээгээр тайлбарлагддаг. Жишээлбэл, нэг сайхан бичиг хүнд таалагдаж байна гэж бодъё. Яагаад таалагдаж байна вэ? Тэр таалагдаж байгааг нь л каллиграфи гэж хэлээд байгаа юм.

Ерөөс каллиграфийн боловсрол гэж байх ёстой. Мэргэжлийн ангийнханд боловсрол олгох, ном бүтээл гаргах хэрэгтэй байна. Бусад оронд каллиграфийн институт ч байна шүү дээ. Бүр бодлогоор дэмждэг. Гэтэл манайд уран бичлэгийг хэдэн хүн ганц хоёр үг бичиж, түүнийгээ борлуулах төдийхнөөр л сурталчлан таниулж байна. Тиймээс түүнийг хүмүүс өв соёл, эмх цэгц, боловсрол, нарийн нандин зүйл гэж тэр бүр харж чадахгүй байна. Уран бичлэг гэдэг бол үнэндээ нандин урлаг.

-Та Монголд уран бичлэг хөгжсөн түүхийг судалж 2000 онд ном бичсэн. Уран бичлэгийн онол, судлал шүүмжлэлийн хөгжил ямар байна вэ?

-Л.Түдэв гуай “Үнэн” сонины даргаар ажиллаж байх үед би ширээ шиг том цаасан дээр “Уран бичлэгийн түүх” хэмээх ном бичнэ гээд их л зоригтой хэлэхэд надад зөвлөгөө өгч, их ч урам хайрласан. Долоо, найман жил судалсны үр дүнд 260–аад хуудастай ном бичээд үзүүлсэн юм. Тэгэхэд их сайшааж, өмнөх үгийг нь бичиж өгч байлаа.

Намайг ийм ном гаргасан гээд гадна дотнынхон миний номоос эшлэх, урих зэрэг зүйлс их гарах болсон. Тухайлбал, Индианагийн их сургууль намайг урьж үзэсгэлэн гаргуулж байлаа. Тус сургуулийн Дорж багш маань надад хэлэхдээ, “Батбаяр аа, чиний номоос багш нь эш татаж номдоо оруулсан шүү” гэж хэлж билээ. Тэгэхэд би их баярласан. Ийм ерөөл буян бас байдаг юм байна гэж бэлгэшээж билээ.

Бид Монголоо судлах хэрэгтэй, судалснаа гадагшаа сайн түгээх хэрэгтэй санагддаг. Олон зууны түүхтэй монголчуудад монгол бичгээс гадна тамга үсэг, хадны зураг, санаа бичиг гээд их зүйл бий. Монгол бичиг гэдэг бол зөвхөн босоо биччихсэн зүйл биш юм. Одоо бодох нь ээ би, дэлхийг байлдан дагуулж байсан тэр хэл соёл, түүх, сэтгэлгээ, монгол судлалын материалуудыг 17 -18 жил судалсан байна.

-Та өөрөө монгол бичиг, ялангуяа бийрээр урлах эрдмийг хэрхэн сурч байв?

Би сургуульд ч тэр Дүрслэх Урлагийн сургуульд ч тэр монгол бичиг заалгаагүй. Харин манай аав бүх бичиг баримтаа монгол бичгээр хөтөлдөг санхүүч, эдийн засагч хүн байлаа. 1987 оноос аавын бичсэн юмсыг унших гэж оролдож эхэлсэн. Ингэж анх монгол бичиг сурч байв.

Улаанбаатар хотын Урчуудын салбарт би хот чимэглэлийн мэргэжлийн зураач нартай хамтраад уриа, лоозон, зураг, чимэглэл захиалгаар хийдэг байсан юм. Тэр үед плакатын үзгээр бичдэг байв. Одоогийнхоор бол хулсан үзэг шиг. Ингээд анх 1991 оны есдүгээр сарын 18-нд “Монгол ном” хэмээх үзэсгэлэн гаргахад “Нэг дусал бэхээр” хэмээх уран бичлэгийн үзэсгэлэнгээ хамтатган гаргаж байв.

-Энэ нь Монголдоо анхны уран бичлэгийн үзэсгэлэн байх, тийм үү?

-Түүнээс өмнө ер нь уран бичлэг гэж яригдаж байгаагүй, үзэсгэлэн ч мөн гарч байгаагүй. Ерээд онд ардчилал гарч, хүмүүс арилжаа наймаа гэж явсан үед би, “Монголдоо нэг буян хийх хэрэгтэй, юу хийх хэрэгтэй вэ” хэмээн бодоод ерөөсөө л бичиг үсгээ сурталчлан таниулъя, хөгжүүлье хэмээн зорьж тэрхүү үзэсгэлэнгээ дэлгэсэн юм.

Дүрслэх урлагийн сургуульд бол үсгийн урлаг буюу шрифтийн урлаг гэж заадаг. Түүнээс улбаалаад түүнийгээ хөгжүүлээд, гадна дотнын дэлхийн хэмжээний бүтээл сэлтийг хараад өөрийн улсын үсэг бичгийг ч хөгжүүлж болох юм байна гэж зориглосон нь тэр л дээ.

-Харин гадаадын ямар ямар оронд үзэсгэлэн гаргаж байв?

-МУИС дээр монголч эрдэмтдийн хурал болоод тэр үеэр мөн үзэсгэлэн дэлгэсэн юм. Тэр үзэсгэлэнг Төвөдийн нэг эрдэмтэн үзчихээд Японы нэг алдартай эрдэмтэнтэй холбогдсон юм билээ. Тэгээд 1993 онд тэр алдартай эрдэмтнээс надад урилга ирсэн. Ингээд би Японы Киото хотод үзэсгэлэн гаргаж байлаа. Тэр үед миний орчуулагчаар Чой.Лувсанжав багш явсан юм. Ингээд Монголдоо болон гадаадад үзэсгэлэн гаргаад уран бичлэгийг таниулж эхлээд удаагүй байтал Ш.Чоймаа багш намайг тоож бас нэг санал тавьсан. МҮОНРТ-ийнхэн 1995 онд Ш.Чоймаа багшийн монгол бичгийн хичээлийг дахин сайжруулж бичлэг хийе гэсэн юм билээ. Тэгэхэд нь багш надад хамтарч ажиллах санал тавьсан юм. Тэр хичээлд миний самбар дээр монгол бичгээр бичиж байгаа гар л гардаг юм. Багшдаа тусалъя, монгол бичгээ ч түгээн дэлгэрүүлье гэсэн зорилготой байсан л даа.

-Та Монгол уран бичлэгийг ЮНЕСКО-гийн өвөөр бүртгүүлэхэд хүчин зүтгэсэн гол хүн. Чухам түүнээс хойш монгол уран бичлэгийг “Яаралтай хамгаалах” үүргийг манай улс 2013 оноос хүлээсэн гэж хэлж болно. Түүнээс хойш уран бичлэгийг хөгжүүлэх, хамгаалах ажлыг ямар хэмжээнд хэрэгжүүлж байна гэж үздэг вэ, цаашид хэрхэх нь зүйтэй вэ?

-Монгол уран бичлэгийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн тухайд бол Монголын ЮНЕСКО-гийн үндэсний холбооноос надад албан бичиг хүлээлгэж өгөх санал тавьсан юм. Ингээд бид 2010 оноос 3 жил бүртгүүлэх гэж ажиллаад 2013 оны 12 сарын 3–нд албан ёсоор монгол уран бичлэг гэх нэрээр бүртгүүлсэн.

Хамгаалж хөгжүүлэхийн хувьд, үүнийг Монголын хувь заяа, боловсрол, соёл гэж хүлээж авах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд энэ талаар хамтарч ажилладаг байх ёстой гэж боддог.

"Мөнх тэнгэрийн бичиг -2023" үзэсгэлэнгийн бүтээлээс

-“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн талаарх таны сэтгэгдэл...?

-Ийм төрлийн уралдаанууд олон байх нь мэдээж хэрэгтэй. Олон ангиллаар шалгаж шалгаруулж байгаа нь ч сайн хэрэг. Гэхдээ улам чанаржуулах хэрэгтэй байна.

Уран бүтээлчид бүтээлээ хийхдээ өнгөцхөн хандах биш бүтээлдээ ур ухаан, сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй л дээ. Бүтээлийнхээ агуулгыг өөрөө ойлгож, бусдад түүнийгээ тод харуулахын тулд бодож боловсруулах хэрэгтэй. Уралдаануудыг шүүхэд нэг хүндрэлтэй асуудал байдаг нь оролцогчид ойролцоо техникээр, төстэй бүтээлүүд их ирүүлдэг.

Мөн нэг анхаарах зүйл бол тамгаа зөв, зохимжтой хэрэглэж сурах хэрэгтэй байна. Бүтээлдээ тохирсон харьцаатай тамга хэрэглэх, харьцааг анхаарч тамгаа дарах нь ухан бичлэгт их чухал байдаг. Мөн шрифтийн боловсрол буюу үсгийн боловсролоо дээшлүүлбэл каллиграфийн урлаг ч дагаад улам ч чанаржина, сонирхолтой болж сэргэн хөгжинө.

-Монгол бичгийн бийрийн урлагийг хүүхэд залууст хэдий наснаас нь эзэмшүүлэх нь оновчтой вэ. Зарим хүн үзгээрээ ч сайн бичиж сураагүй байхдаа бийр сонирхож байх юм...

- Ер нь хүүхдийн нурууны яс бэхэжсэн үе буюу хоёр, гуравдугаар ангиас л бичиж эхэлсэн нь дээр. Гэхдээ сургалт, заах арга бол маш нарийн зүйл. Кириллийн ч уран бичлэг гэж байна. Манайхаас зарим нэг хүн оролдож байна. Аль ч улсын үсгийг бичиж болно. Гэхдээ сайн л сурах хэрэгтэй.

-Үндэсний монгол бичиг маань монголчуудын уугуул бичгээрээ гүйцэтгэх энгийн зүйлээс эхлээд нарийн төвөгтэйг хүртэлх монгол хүний бүх хэрэгцээг хангахад гайхалтай зохицсон бичиг. Уран бичлэг, тухайлахад, үсэн бийр, хулсан үзэгт энэ нь хэрхэн батлагдаж нотлогддог вэ?

-Эрт үедээ манайхан хулсаараа бичиж байсан. Хулсаар бичихээр их цэвэрхэн, хэвлэсэн юм шиг бичих боловч гараас удаан гардаг. 15, 16 дугаар зууны үед бийрээр бичиж эхэлсэн. Одоо манай архивд хадгалагдаж байгаа ихэнх бичиг баримт бийрээр бичсэн байдаг.

-Хулсан үзгийн урлаг маш хүчтэй гарч ирлээ. Үсэн бийрийн бичлэг ч хоцрогдоогүй. Энэ хоёр төрлийг хэрхэн авч явбал зохих вэ?

-Адилхан авч явах хэрэгтэй. Ер нь бол, баруун зүүн гар, арга билиг л гэсэн үг. Бийрээр бичихэд бол маш нарийн мэдрэмж шаарддаг. Бийр сайтай байж л гоё сайхан бичнэ дээ. Хулсаар бичихийн тухайд бол дарж бичих учраас арай бага мэдрэмж шаардана.

Хулсаар бичих, бийрээр бичих бол баруун, зүүн гар, арга билиг хоёр л гэсэн үг. Чадвартай хүн бол аль алиныг нь авч явж чадна.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна даа?

-Миний тухай 1990 оноос хойш хүмүүс нэлээн их юм бичиж л дээ. Тэдгээрийг уншиж баярлаж явдаг юм. Миний тухай бичсэн 36 хүний бүтээлийг эмхэтгэчихсэн байгаа. Тэр номоо би дэлхийн 36 янзын бичгээр чимэглэхээр төлөвлөсөн. Бид дэлхийн бичиг үсгээр бахархдаг. Монголын үсгээр ч дэлхий бахархаж уран бичих цаг ирнэ гэдэгт би огтхонч эргэлздэггүй ээ.

"Мөнх тэнгэрийн бичиг" үзэсгэлэнгийн бүтээлүүдээс

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Гармаа

Тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс заслын эмчилгээ, Үр хөврөлийн удамзүйн оношилгоо, шинжилгээг эх орондоо хийдэг болно

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ
Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо