Сансрын Бачка буюу “Сансарт ниссэн“ гэрэл зурагчин
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Танин мэдэхүй
Огноо
Унших
12 минут 38 секунд

Сансрын Бачка буюу “Сансарт ниссэн“ гэрэл зурагчин

Өнөөдөр Монгол хүн Сансар огторгуйд цойлон ниссэн түүхт 42 жилийн ой тохиосон өдөр, тэртээ 1981 оны 3 дугаар сарын 22-нд Монголын анхны сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа / ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар, тухайн үеийн ЗХУ-ын сансрын нисгэгч В.Жанибеков /ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар/-ын хамт “Союз-39” сансрын хөлгөөр эх дэлхийгээс сансрын уудамд ниссэн билээ.

Энэхүү түүхэн үйл явдлыг гэрэл зургаар мөнхөлсөн Монголын гэрэл зурагчин, Соёлын гавьяат зүтгэлтэн Сэрээтэрийн Батсүхтэй уулзаж энэ гэгээн түүх хэрхэн өрнөж байсан талаар хөөрөлдсөн ярилцлагаа уншигч та бүхэндээ хүргэж байна.

С.Батсүх Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт 40 жил ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан ахмад гэрэл зурагчин, уран бүтээлч юм.

-Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг. Одоогоос 40 гаруй жилийн өмнө ч өнөөдөр ч гэрэл зурагчин гэдэг чухал, нарийн мэргэжлийн нэг байж ирсэн бөгөөд тухайн үед МОНЦАМЭ агентлаг, Улсын гэрэл зургийн газарт л мэргэжлийн гэрэл зурагчид ажиллаж байсан. Та сансрын гэрэл зурагчнаар хэрхэн сонгогдох болсноо дурсан уу?

-Тэр үед НҮБ, ЮНЕСКО болон олон улсын гэрэл зургийн уралдаан тэмцээнд бид их идэвхтэй оролцдог байлаа. Би МОНЦАМЭ-гийн бүрэлдэхүүнд байдаг Улсын гэрэл зургийн газарт гэрэл зурагчин байсан юм. Манай гэрэл зургийн газрын дарга байсан Б.Хичээнгүй гуай 1976 онд намайг нэг өдөр өрөөндөө дуудаад “Монгол хүн сансарт нисэхээр болж байгаа” гэв. Тухайн үед Монгол хүн сансарт нисэх тухайд ихэд нууцалж байсан, яагаад надад хэлэв гэх бодол төрж билээ. Хожим нь гэрэл зураг авах хүнд нь хэлж гэсэн бодол тархинд орж ирсэн. Тэгэхэд сансарт нисэх гэж байгаа юм шиг л санагдаж билээ (инээв).

-За тэгээд гэрэл зураг авах ажлаа хэрхэн эхлүүлж байв?

-Харин сансарт хэн нисэх гэж байгааг хэн ч мэдэхгүй, ёстой нууц асуудал байлаа. Тухайн үед сансарт нисгэхээр 12 хүнийг бэлтгэж байсан юм билээ. Тэдний зургийг авдаг байлаа. 1978 оны эцсээр, ШУА-ийн дэд ерөнхийлөгч байсан Б.Чадраа гуай надад энэ талаар анх албан ёсоор хэлснээр л жинхэнэ ажил эхэлсэн дээ. Маркын товчооны Раднаабазар надад олон зураг үзүүлдэг байсан. ШУА-ийн даалгавраар би "Болор" архи, "Нислэг" чихрийн сурталчилгааны зургийг авдаг байв. Монгол хүн сансарт нисэхэд зориулан гаргаж байсан бүтээгдэхүүн л дээ. Үүний дараа зураг авалт жил шахам зогссон. Тэгээд 1979 оны нэг өдөр намайг гэнэт дуудаж сансрын хичээлд суу гэж билээ.

-Тантай хамт өөр хүмүүс байсан уу?

-Тиймээ, "Монголкино" үйлдвэрийн оператор З.Сүхбаатар, Дашдондог, найруулагч Г.Гомбо, Д.Жаргал нарын бидний 5 хүн 14 хоног Лениний музейд сууж, сансар, огторгуйн талаар атмосферийн даралт, жингүйдэл гээд л мэдээлэл авч, танилцаж эхэлсэн юм. Ингэж л Сансрын уран бүтээлчдийн багийг бүрдүүлж байж билээ. Улмаар 1980 онд Намын Төв хорооны Үзэл суртлын хэлтсийн дарга Ч.Түмэндэлгэр надтай уулзаад, "Чи ганцаараа хүнд байна уу, хамт ажиллах өөр хүн ав" гэсэн. Ингээд л Төв хороон дээр намайг дуудаж гэрэл зурагчин, Ц.Нинаг /МУСГЗ/ авч ажиллуул гэснээр тэр манай багт орсон.

Бид Москва явлаа. Гэр бүлийнхэндээ нууц учраас удаан хугацааны томилолтоор хөдөө явлаа гэж хэлнэ. Харин очсон газар, авчирдаг бэлэг нь аргагүй өөр байсан болохоор ар гэрийнхэн, хүүхдүүд ч анзаарсан байх л даа.

Москвад бид сансарт нисэхээр бэлтгэгдэж байгаа Ж.Гүррагчаа, М.Ганзориг хоёрын зургийг авч эхэлсэн дээ. Монгол хүн сансарт нисэх эсэх, нисвэл хэн нь нисэхийг мэдэхгүй л байсан үе.

-Монгол хүн сансрын уудамд анх ниссэн торгон агшныг гэрэл зургийн хальсанд буулгасан тэр мөчийг эргэн дурсвал?

-Тиймээ, эргэн дурсахад үнэхээр сайхан байна. "Союз-39" хөлгийг хөөрөхөд бид 200 метрийн зайнаас зураг авсан. Маш их гэрэл цацраад л яг тэр агшинд монгол хүн эх дэлхийгээс сансрын уудамд дүүлэн одлоо доо гэсэн сэтгэл догдлуулсан тэрхэн мөчийг мартах аргагүй юм даа.

Харин оросууд яг хөөрөх үед маш их чимээтэй, асар их гэрэл цацарна гэж хэлж байсан. Бид сансрын хөлөгтэй 200 метр ойртсон шүү дээ. Би тухайн үед маш их дуу чимээ гарах байх гэж бодож байв. Гэтэл СОЮЗ-39-ийн даралтыг анх удаа газрын гүн рүү өгсөн нь тэр юм билээ. Газар дээр даралт өгөхөөр маш их дуу чимээ гарч, шороо босдог байсан юм байна. Гэтэл тэр нислэгт сүртэй их дуу, чимээ гараагүй.

“Союз-39” сансрын хөлгийг эх дэлхийдээ эргэж ирэх үед үнэндээ муу юм бодогдсон шүү. Учир нь бид нисдэг тэргээр тэдний буух газарт очоод хээр аппарат хэрэгслээ зоогоод хүлээж байтал "Союз-39" хөлөг тойрог замаасаа салах ёстой цагтаа салсангүй гэж гэнэт зарлахад дотор харанхуйлж билээ. Монгол хүн сансарт анх нисчихээд бууж ирэхгүй болчих вий хэмээн ихэд эмзэглэж, өөрийн эрхгүй нулимс дусааж байв. Харин хэдхэн хормын дараа сансрын хөлөг тойрог замаасаа саллаа гэж зарлангуут хэчнээн их баярласан гэж санана. Сэтгэл хөдлөөд бушуухан тэр газар нь очиж үзэхээр явсан. Тэгэхэд нулимс нүд бүрхээд зургаа ч олигтой авч чадалгүй өнгөрсөн мэт санагдсан...

Харин тэр түүхэн агшны зургууд өдгөө Монгол хүн анх сансарт ниссэний түүх болон үлдсэн дээ.

- Та анх сансрын гэрэл зурагчнаар томилогдох тушаалыг хэрхэн хүлээж авч байв?

-1978 онд нэг өдөр Мэдээлэл радио телевизийн улсын хорооны дарга С.Пүрэвжав намайг өрөөндөө дуудсан юм. Төв хорооноос нэг ажил даалгасан, чиний нэрийг өгсөн шүү гэж байна. Тухайн үед нээх юм бодолгүй өнгөрсөн. Хэд хоногийн дараа намайг Монгол ардын хувьсгалт намын төв хорооны хэлтсийн дарга Ч.Түмэндэлгэр өрөөндөө дуудуулсан. Яваад очтол, 10 гаруй хүний эмнэлэгт үзүүлж байгаа зураг авах даалгавар авч, Сайд нарын II эмнэлэгт очсон. Тэр үед гэрэл зургийн хальс маш үнэтэй байсан тул тэр хүмүүсийн зургийг ганц, хоёр л дараад ирж байлаа. Намайг яасан цөөхөн зураг авсан юм, хальсаа хэнд ч дамжуулж болохгүй гэв. Ингээд сарын дараа Төв хороон дээр намайг дуудаж, сансарт нисэхээр бэлтгэж буй 12 хүний зургийг нь авахуулсан юм аа гэж надад хэлсэн л дээ. Гэхдээ энэ тухай маш нууцлах ёстой гэж сануулж билээ.

-Монгол хүн сансарт нисэхээр бэлтгэл ажил хийгдээд 3 жил болсны дараа 1981 оны гуравдугаар сарын 22-нд л энэ тухай анхны мэдээ монголчуудад болон олон улсад цацагдсан байдаг. Тэгэхээр та бүхэн энэ хугацаанд мэдээллийг чанд хадгалж байжээ?

-Тэгэлгүй яахав, чанадын чанад нууцалж байсан. Мэдээж эхнэртээ хэлэхгүй байна гэж юу байхав дээ. Эхнэр маань нууцыг маш сайн хадгалсан. Тухайн үед би хөдөө аж ахуйн үйл явдал хариуцдаг гэрэл зурагчин байлаа. Хөдөө явахдаа өмсдөг хувцас нь тусдаа, өөрөө ч наранд борлочихоод ирэх ёстой шүү дээ. Гэтэл Москва яваад ирсэн хүн хослол өмсөөд, зангиа зүүчихсэн, царай нь цайчихсан, бас хүүхдүүддээ бохь, чихэртэй ирнэ шүү дээ. /инээв/

-Энэ хариуцлагатай даалгаврыг авчихаад та чухам юу бодож байсан бэ?

- Улс надад том даалгавар өглөө, үүнийг яаж сайн биелүүлэх вэ гэдэг айдас л төрж байсан.

-Тухайн үед хэн сансарт нисэхийг хэн ч мэдэхгүй байсан гэдэг?

-Би 1978 онд энэ даалгаврыг аваад, 1979 оны эхээр Москва руу анх явсан. Тэр үед дөрвөн хүн байсан юм. Түүнээс өмнө 12 хүний зургийг авч байсан шүү дээ. Тэдний дунд тухайн үеийн Холбооны яамны орлогч сайд асан Д.Гарам-Очир байсныг санаж байна. Тэднээс л дөрөв нь шалгарсан хэрэг. Сүүлд сураг сонсоход, тэр дөрвөөс Ж.Гүррагчаа, М.Ганзориг үлдээд, нөгөө хоёр нь буцсан байсан. 1980 оны эхээр тэр хоёрын зургийг авч эхэлсэн дээ. Би тухайн үед Ж.Гүррагчаа, М.Ганзориг хоёрын хэн нь сансарт нисэхийг мэддэггүй, хоёулангийнх нь зургийг ижилхэн авдаг байлаа.

-Тухайн үед таныг ямар гэрэл зургийн аппарат, техникээр хангаж байв?

-Шинжлэх ухааны академиас надад F2 гэдэг аппарат өгсөн. Тэр нь автоматаар зураг дардаг. Тухайн үед манай монгол гэрэл зурагчдад ийм аппарат байгаагүй. Яг сансрын хөлөг хөөрөх болох үед би автомат дээр нь тавьчихсан. Гэтэл өнөөх чинь хөөрөлгүй байсаар миний 32 кадрын хальс дуусаж орхив. Тэгээд F3-аараа зураг дарлаа, асаах пентаксаараа ч дарав. Тэгээд нөгөөх F2-оо цэнэглэж амжиж зургаа авсан даа. Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй. Хөөрөөд л сум шиг л харвачихна гэж бодохгүй юу.

Тэр үеийн нэг инээдтэй явдлыг эргээд дурсахад, Манай нөхдүүд, сансрын хөлөг хөөрөх үед ойроос зураг, дүрс авах хүн 62 килограммаас дээш жинтэй байх ёстой гэсэн шаардлага тавьж байна гэлээ. Тэгээд л манай кино, телевизийнхэн орлоо, орос зурагчин ч орлоо. Би 29 настай, хамгийн залуу нь байсан л даа. Миний ээлж ирлээ. Тэгэхэд би 62 кг хүрэхгүй бол том даалгавар авчихаад хасагдчих вий гэж их айж билээ. Тэгээд жингээ үзүүлэхэд 62.8 кг гэхэд нэг сэтгэл онгойсон доо. Тэгсэн манай багийнхан инээлдээд л миний халаасанд "Болор" архи хийгээд явуулсан даа. Сүүлд сонсох нь ээ, тэд нар надаар тоглож байсан юм билээ. /инээв/

ӨНӨӨДӨР: “Усны салбарын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд” хуралдаан болно

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ
Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ