Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Байгаль орчин Эрүүл мэнд Бусад
Огноо
Унших
15 минут 33 секунд

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

Бид энгийн нэг байдаг л зүйл мэт үзэж ханддаг, онцгойлон анхаарал хандуулдаггүй "Жорлон" буюу бие засах газар нь ямар их чухал хэрэгцээт зүйл гэдгийг сануулж, үүнд хүн бүхэн анхаарч үзэхийг уриалах өдөр байдгийг та мэдэх үү? Энэ бол жил бүрийн 11 дүгээр сарын 19. Дэлхийн "00" /нойл/-ын өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэж байна.

Энэ жил "Дэлхийн жорлонгийн өдөр"-ийг дэлхий нийтээрээ "Амар амгалангийн төлөө ариун цэврийн байгууламж" /2024: World Toilet Day | Sanitation for peace/ уриан дор тэмдэглэж байна.

Та өдөр тутмын амьдралаа жорлонгүйгээр төсөөлөөд үз дээ? Таныг гэртээ, ажил дээрээ, гудамж талбайд, олон нийтийн газарт, эмнэлэгт, сургуульд хаана ч байсан бидний хэлж заншсанаар жорлон, нойл, буюу бие засах газрыг зорих шаардлага гардаг. Жорлон бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Хүн бүхэн өдөрт дор хаяж 3-4 удаа, түүнээс ч олон бие засах шаардлага гарч "00" /нойл/, жорлонг эрж хайж ашигладаг.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр энэхүү бие засах газар буюу ариун цэврийн байгууламжийн асуудлыг цэвэр, хүртээмжтэй, аюулгүй, бохирдол үүсгэхгүй байхаар бүрэн төгс шийдэж чадаагүй л байна. Тухайлбал, Монгол Улсын хүн амын 50 шахам хувь нь бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй төдийгүй сайжруулсан ариун цэврийн байгууламж /АЦБ/-гүй нөхцөлд амьдарч байгаа юм.

Энэ асуудлаа шийдвэрлээгүй нь бидний эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж, төрөл бүрийн халдварт өвчин гарч байгаагаас эхлээд эдийн засгийн чамгүй хохирол учруулсаар байна. Улаанбаатар хотын нэг сая хол давсан хүн амын тал нь гэр хороололд амьдарч 180 мянган нүхэн жорлонд тэд бие засч байгаа нь бидний бодит амьдрал. Тиймээс ч өнөөдөр нийслэлийн хөрс шороо ямар их бохирдоод байгааг тогтоох аргагүй болсон нь нууц биш...

Өнөөдөр бид сайжруулсан АЦБ-гүй, бохирын шугамд холбогдоогүй энэ байдлаасаа шууд дүгнэлт хийхэд нийслэлчүүдийн ялгадас гудамжинд байна гэхэд хилсдэхгүй. Бидний эн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой энэ асуудлын чухлыг танд сануулж, ач холбогдлыг жирийн иргэнээс эхлээд шийдвэр гаргах эрхмүүд, өрх гэрээс албан байгууллага бүрийн анхаарлыг энэ зүгт хандуулах зорилгоор Дэлхийн "00" /нойл/-ын өдрийг 2011 оноос Монгол Улс жил бүр тэмдэглэх болсон.

Сингапур улсад төвтэй Дэлхийн "00"-ийн холбооноос (World Toilet Organization) санаачлан Дэлхийн "00" -ын өдрийг 2001 оноос эхлэн тэмдэглэж эхэлжээ. Зорилго нь гэвэл дэлхий дээр 2,4 тэрбум хүн буюу нийт хүн амын 40 хувь нь шаардлага хангасан жорлон буюу ариун цэврийн байгууламжийн гачигдалтай амьдарч байгааг хүмүүст мэдүүлж, энэ байдлыг сайжруулахад орших юм. АЦБ-гүй эсвэл шаардлага хангахгүй байгаагаас үүдэж амь насаа алдсан хүмүүсийн тоо ХХ зууны турш дайн байлдаан, зөрчилдөөнөөс болж амь насаа алдсан хүмүүсээс олон аж. Амь насаа алдагсадын ихэнх нь таваас доош насны хүүхдүүд байдаг нь үнэхээр аймшигтай.

Монголд ариун цэврийн байгууламж ямархуу дүр зурагтай байна вэ?

Нийслэлийн хүн амын 50 хувь нь гэр хороололд амьдардаг. Энэ айл өрхүүдийн 95 хувь нь бие засах газартай боловч түүний 90 гаруй хувь нь ил задгай энгийн нүхэн жорлонтой байгааг судалгаагаар тогтоосон. Ийм шаардлага хангахгүй бие засах газрыг Монголын хүн амын дийлэнх хэсэг ашиглаж байгаа нөхцөлд, үүнээс үүдсэн өвчлөл, эдийн засгийн хохирол, амьдралын таагүй орчин гээд олон асуудал ар араасаа хөврөх нь тодорхой.

Тухайлбал, Гэр хорооллын нүхэн жорлон: Энгийн нүхэн жорлонгоос шууд хамраалтайгаар хөрс, ус, орчны бохирдол дээд цэгтээ хүрч халдварт өвчний тархалт жил ирэх тусам нэмэгдэж байна. Монголчуудын дийлэнх нь амьдралын ийм л орчинд аж төрж байгаа учраас энгийн нүхэн жорлонгоо сайжруулах шаардлагатай болсныг өнөөгийн бидний бодит амьдрал нотлон харуулдаг. Гэр хороололд айл өрхүүд бие засах газартай ч уг жорлонгийн өтгөн шингэн нь шууд ил задгай харагдаж байдаг. Энэ нь хөрс, ус, гадна орчноо бохирдуулдаг. Хамгийн аюултай нь баас, шээс, ялгадаснаас ялаа, хортон шавжаар дамжин хоол хүнс, эд хогшил, хана туурганд дамжин хүрч, хаа сайгүй наалдаж, элдэв төрлийн өвчин үүсэх нөхцөл бүрдсэн.

Нийтийн бие засах газар: Нийслэл хот нь үүсэн байгуулагдаад 380 шахам жил болсон ч нийтийн бие засах газрынхаа асуудлыг өнөөг хүртэл бүрэн шийдвэрлэж чадаагүй л байна. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд нийтийн бие засах газар хангалтгүйгээс нэг сая хол давсан хүн амтай Улаанбаатар хотод иргэд ил задгай бие засах үзэгдэл хэвшил болсон нь эмгэнэлтэй.

Сургуулийн бие засах газар: Алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт сурч байгаа өсвөр үеийнхний бие засах газрын асуудал нь хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Судалгаагаар хотын сургуулийн нэг угаалтуурт дунджаар 60-100 хүүхэд ногддог бол хөдөө орон нутагт гар угаах усан хангамж, угаалтуур огт байхгүй, гадаа байрлах энгийн модон жорлонтой л байна.

Харин орон сууцныхан усныхаа тал хувийг бие засах газарт зориулдаг: Бие засах газрын асуудал харьцангуй шийдэгдсэн гэх орон сууцны оршин суугч нэг иргэн өдөрт 250 хүртэл литр ус зарцуулдаг. Харин энэ усныхаа 45 хувийг жорлонгийн ус татахдаа зарцуулдаг гэсэн судалгааг Усны газраас гаргажээ. Энэ бол ундны усны нөөц хомсдож байгаа өнөө үед усны хэмнэлттэй шинэ технологийн сантехникийн шийдлүүдийг нэн даруй нэвтрүүлэх шаардлага бий болсныг анхааруулж байна.

Хөдөө, орон нутаг дахь бие засах газрын асуудал: Хөдөөгийн хүн амын усан хангамж, ариун цэврийн байгууламжийн талаар дорвитой судалгаа, мэдээлэл хомс. Гэхдээ бодит амьдралаас харахад бас л олон бэрхшээл, асуудалтай. Сумдын сургууль, эмнэлгийн дийлэнх нь энгийн нүхэн жорлонтой бөгөөд 2 хүрэхгүй хувь нь төвлөрсөн шугамд холбогдсон сайжруулсан ариун цэврийн байгууламжтай байгаа нь хөдөөгийн ариун цэврийн байгууламжийн түвшин нийслэлээс эрс ялгаатай буюу сайжруулсан бие засах газрын хүрэлцээ 20 гаруй дахин бага байна.

Энэ бүхнээс харахад бидний дүр зураг дэлхийн улсуудтай харьцуулахад, ядуу буурай орнуудтай нэг түвшинд байгааг анзаарахгүй байхын аргагүй. Хөдөө орон нутгийн хувьд сургуулийн хүүхдүүд, эмнэлгийн өвчтөнүүд, төрсөн эмэгтэйчүүд өвөл, зунгүй хальж дүүрэх шахсан модон жорлонд бие засаж, эрүүл ахуйн нөхцөл хангах ямар ч боломжгүй орчинд амьдарч байна.

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

XXI дүгээр зуунд ардчилсан монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхаж интернэт, гар утас, үнэтэй авто машин гээд орчин үеийн бүхий л хэрэглээг ажил, амьдралдаа нэвтрүүлж, нийслэлд нь өндөр өндөр шилэн барилгууд баригдаж, дэлхийн нэртэй дэлгүүр, ресторан, зоогийн газар, зочид буудлын сүлжээнүүд салбараа нээж, ашигтай ажиллаж буйг харвал улс оронд минь хөгжил ирээд байна уу гэлтэй. Харин нийслэлийн гэр хороололоор дүүрэн байгаа жорлон хэмээх нүхэн дээр барьсан банзан жижиг амбааруудыг харахаар нэг л биш ээ!

Монголчууд бид дотроо хотын хүн, хөдөөний хүн, гэр хороололынхон, байрныхан гэж ялгарч, ондооших болсон нь улам даамжирсаар нийтийн орон сууцных, хаус, эдлэн газартнууд, элит баячууд, траншей, гудамжныхан хэмээн аж амьдарлын төвшин, зиндаагаар нь ангилдаг болжээ. Энэ баян ядуугийн ялгаа нь дээш, доош хоёр туйл руу улам бүр тэмүүлэн гүнзгийрч өнөөгийн Монголын нийгэмд өдөр, шөнө шиг ялгаатай байдал үүсэх хэмжээнд хүрээд байгааг яалтай!

Харин хөрс, газар шорооны бохирдол нь өнөөдөр баян, хоосон гэж ялгалгүйгээр хил хязгааргүй нэвчсээр байгааг тэр бүр анзаарахгүй л байна. Бидний нүдийг хашаа, хайс хааж орхисон гэж болно. Хашааны наад талд нь нүхэн жорлон байхад хашааны цаад талд нь таван метр ч хүрэхгүй зайтай газарт гүний худаг байх жишээтэй. Бид нэг дэлхий, нэг нутаг дэвсгэр дээр амьдарч байгааг мартаж болохгүй. Тэгэхээр үнэн хэрэгтээ бид нэг орон дээр нэг нь торгон хөнжилтэй, нөгөө нь ноорхой хөнжилтэй эсвэл нүцгэн хэвтэж байна гэж болно.

-Айл өрх, албан байгууллагууд "00" -ийнхоо асуудлыг сайжруулахын тулд юу хийж чадах вэ?

-Нүхэн жорлонгоо сайжруулахын тулд хэдэн төгрөг гаргах вэ?

-Хотын захиргааны эрх мэдэлтнүүд, Төрийн түшээд улс үндэстэн, хот суурин газарт ариун цэврийн ямар бодлого барьж, ямар хэмжээний төсөв батлах шаардлагатай вэ?

-Шинжлэх ухаан, технологийн байгууллагууд ямар шийдэл гаргах боломж байна?

-Төр, олон нийт, хувийн хэвшлийн оролцоо ямар байх ёстой вэ?

Энэ олон асуултад хариу олж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Төрөл бүрийн халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулахад эн тэргүүнд бие засах газрынхаа асуудлыг цэвэрхэн, хүртээмжтэй, аюулгүй, бохирдол үүсгэхгүй байхаар бүрэн төгс шийдэж, байгаль орчноо хамгаалах талаар хүн бүхэн идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бид энэ асуудлыг хөндөхдөө хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах ёстой. Сэтгүүлчид энэ асуудлын гүнд нь орж таниулан сурталчилж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж санаа, бодлоо уралдуулан ярилцаж, шийдвэртэй үйл ажиллагаа явуулж байж л бодит амьдрал дээр биелэлээ олно.

Энэ асуудлаа амжилттай шийдвэрлэсэн улс орон, хувь хүмүүс олон бий. Энэтхэгт ялгадас, баас, шээсийг үнэд хүргэж тэрбумтан болсон хүмүүс ч байдаг. Тэднээс бид суралцах хэрэгтэй. Овсгоотой сүүхээтэй хүнд эндээс их мөнгө, ашиг орлого олох боломж ч байгааг бид мэдэхгүй байгаа нь харамсалтай.

Дэлхийн "00" өдрийг улс орнууд хэрхэн тэмдэглэдэг бол?

Энэ өдрийг 2001 оноос хойш дэлхий даяар тэмдэглэж иржээ. Дэлхийн жорлонгийн холбоо бол олон улсын, ашгийн төлөө бус байгууллага бөгөөд дэлхий даяараа жорлон, ариун цэврийн асуудлыг сайжруулахын төлөө ажилладаг. Энэ байгууллагыг анх Сингапур улсад Жак Сим гэж хүн үүсгэн санаачилж эдүгээ 60 шахам орны 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ.

Дэлхийн олон орон жорлонгийн асуудалд анхаарлаа хандуулж энэ өдрийг янз бүрээр тэмдэглэдэг. Өндөр хөгжилтэй орнуудаас дэлхий дээр 2,4 тэрбум хүн жорлон буюу шаардлага хангасан ариун цэврийн байгууламжгүй амьдарч байгаад туслах зорилгоор хандив цуглуулах олон арга хэмжээг зохион явуулдаг. Зарим газарт улс орныхоо хэмжээнд жорлон ариун цэврийн байгууламжийн асуудлыг сайжруулах, дэмжих зорилгоор хамтран ажилладаг бол АНУ-д оны шилдэг жорлон шалгаруулах уралдаан явуулдаг юм байна.

Англи улсад жил бүрийн энэ өдөр "Голден поо" хэмээх олон улсын уран бүтээлийн уралдаан зохиодог. Уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг олны хүртээл болгож олсон орлогоос Дэлхий дээр жорлонгүй байгаа хүмүүст туслах, жорлон, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах үйлсэд зориулж байна.

Ил жорлонгийн хор хөнөөлийн талаарх тоо баримт

Нэг грамм өтгөн ялгадсанд 16 сая вирус, нэг сая бактери, 1000 паразитын цист, 100 паразитын өндөг агуулагддаг. Дэлхийн хэмжээнд бохирдсон ундны ус, шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйг хангалтгүй сахиснаас болсон өвчлөл, нийт өвчлөлийн 88 хувийг эзэлдэг. Харин бие зассаныхаа дараа савангаар гараа угааж хэвших нь гэдэсний өвчлөлийг 40 хувиар бууруулдаг.

Хурц цочмог хэлбэрийн суулгалт өвчний улмаас шингэнээ алдаж, тэжээлийн доройтол, тураалд орж, улмаар амь насаа алдах байдал ихэвчлэн таваас доош насны хүүхдүүдийн дунд тохиолддог байна. Үүний улмаас жилд 2,2 сая хүүхэд амь насаа алддаг нь 14 секунд тутамд нэг хүүхэд эрсдэж байна. Харин манай улсад жилд суулгалт өвчний 1,4 сая дуудлага (тохиолдол) бүртгэгдсэн байна.

Ариун цэврийн байгууламжаа сайжруулж чадвал суулгалт өвчний улмаас нас барах тохиолдлыг 30 дахин бууруулах бол гараа савандаж угааж байх гэх мэт эрүүл ахуйн зөв дадлыг бий болговол уг тохиолдлыг 15 дахин бууруулдаг байна.

“Хүүхдийн эрхийг хангахад орон нутгийн байгууллагын оролцоо, түншлэлийг сайжруулах нь“ сэдэвт хэлэлцүүлэг болно
“Хүүхдийн эрхийг хангахад орон нутгийн байгууллагын оролцоо, түншлэлийг сайжруулах нь“ сэдэвт хэлэлцүүлэг болно
 
Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй
Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ