Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Монгол хэл, математикийн сургалтын жишиг хөтөлбөрийг явуулын багшийн үйлчилгээгээр хэрэгжүүлэх сургалтын арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Хэнтий аймгийн Насан туршийн суралцахуйн төв, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг Дэмжих төв, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 40 гаруй багшийг хамруулав.
Сургалтад хамрагдсан багш нар ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн хөгжих, сурах онцлог, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах арга зүй, суралцахуйн бэрхшээл буюу унших, бичихийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, математикийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Eduten” платформыг ашиглах талаар онол болон практик арга зүйд суралцсан юм.
Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, “Боловсролын төлөөх дэлхий нийтийн түншлэл” /GPE/ нь энэ онд хамтын ажиллагааны хүрээнд нийслэл, орон нутгийн дунд ангийн 2500 багшийг “Ерөнхий боловсролын сургуулиулийн сургалтын хөтөлбөрт тохируулга хийх арга зүй” сургалтад хамруулсан бөгөөд энэхүү сургалт нь ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах арга зүйд багш нарыг чадавхжуулах сургалтын үргэлжлэл болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!