Өнөөдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 4-ний Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
11:00 цагт: ЭМЯ-наас “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих долоо хоног”-ийг тэмдэглэхтэй холбогдуулан тус яамны Б зааланд мэдээлэл өгнө.
12:00 цагт: Зам тээврийн сайдын 2026 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг Засгийн газрын хоёрдугаар байрны хуралын танхимд болно.
Орон нутагт:
-Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Торгоны зам ба Хархорум” соёл аялал жуулчлалын наадам энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.
