Өнөөдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 18-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:00 цагт МҮХАҮТ-д: “Монгол-Японы олон улсын бизнес инновацын форум" болно.
11:00 цагт Үндэсний Статистикийн Хорооны байранд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны 7 дугаар сарын үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал болно.
14:00 цагт: ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягаас болж хохирсон гэх 300 орчим иргэний төлөөлөл түүнийг хэрхэн мөнгө хүүлдэг, орлогоо нуун дарсныг илчилж, салбарын сайдад шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.
Өнөөдөр: УДБЭТ-ын тоглолтын 62 дахь улиралд гадаад, дотоод хамтын ажиллагаагааны санамж бичиг үзэглэх болон цаг үеийн мэдээллийг хүргэх хэвлэлийн хурлыг зохион байгуулна.
Нийслэлд орж ирэх тээврийн хэрэгслүүдийг тарваган тахлаас сэргийлж шалгана.
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.
-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарахаас одоогоор 4 дүүргийн байршилд эхлээд байна.
Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна.
МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд: Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!