Хорватын Загреб хотноо үргэлжилж байгаа “Загреб-2025” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр Монголын баг анхны медалиа авлаа.
Эрэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга финалд Японы бөх, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Ёошиносүкэ Аоягид 5:1-ээр дийлдэн мөнгөн медалийн эзэн болов.
Т.Тулга энэ амжилтаараа ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтан болж байна. Энэ нь чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ээс авсан Монголын 29 дэх мөнгөн медаль юм. Эрэгтэй бөхчүүдээс хамгийн сүүлд гавьяат тамирчин П.Өнөрбат 2015 онд, гавьяат тамирчин М.Лхагвагэрэл 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!