Мэргэжлийн сүмо бөхийн Намрын Аки башёгийн тэмцээний Макүүчи зиндааны 2 дахь өдрийн барилдаан /2025.09.15/ Токио хотын Кокүгикан ордонд боллоо.
Их аварга Ооносато энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-1/-той хүчээ сорьж түүнийг цүкиотоши мэхээр хаяснаар 2 даваатай болов. Харин Тамаваши 2 унаатай байна.
Их аварга Хоошёорюү Аки башёгийн 2 дахь өдөр Комүсүби Такаясү-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 2 даваатай болоод байна.
Озэки Котозакүра энэ өдрийн барилдаанд Хакүохо /М-2/-той учраа таарч хүчээ сорин түүнийг цүкиотоши мэхээр хаяж 2 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Вакатакакаге өнөөдөр Охо /М-2/-той учраа тааран хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 2 даваатай боллоо.
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Аби/М-1/-тэй учраа таарч барилдан түүнийг сүкүинаге мэхээр давснаар 2 даваатай болоод байна.
Украины сүмоч Комүсүби Аонишики энэ өдрийн барилдаанд Атамифүжи/М-3/-тэй учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 1 даваа, 1 унаатай боллоо.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ өнөөдөр Таканошёо /М-7/-той хүч үзэн барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар Аки башёг 2 даваатай үргэлжлүүлж байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Кинбозан /М-8/-тай таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр хаяснаар, 1 даваа, 1 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Мэйсей /М-13/-тэй хүч үзэн барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 2 даваатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!