Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад
Огноо
Унших
25 минут 27 секунд

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг

Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүд ээ,

Эрхэм хүндэт ард иргэд ээ, Хүндэт зочид оо,

Өдгөөгөөс 35 жилийн өмнө 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр олон намын оролцоотой анхны ардчилсан сонгууль болж 426 депутаттай Ардын Их Хурал бүрдсэн билээ. Улмаар 53 гишүүнтэй Улсын Бага Хурал бий болж, анхдугаар хуралдаанаа мөн оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хийснээр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын тогтолцооны суурь тавигдсан түүхтэй. Үе үеийн парламентын гишүүд болон нийт ард иргэддээ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойн баярын мэндийг Улсын Их Хурлын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

Парламентын түүхийн гэрч болсон Улсын Бага Хурлын дарга Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Улсын Их Хурлын үе үеийн даргаар ажиллаж байсан Нацагийн Багабанди, Лхамсүрэнгийн Энэбиш агсан, Санжбэгзийн Төмөр-Очир, Намбарын Энхбаяр, Цэндийн Нямдорж, Данзангийн Лүндээжанцан, Дамдины Дэмбэрэл, Зандаахүүгийн Энхболд, Миеэгомбын Энхболд, Гомбожавын Занданшатар нарт болон Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулан батлуулахад эрдэм оюунаа дайчлан үнэт өв бүтээсэн Улсын Бага Хурлын гишүүд, тэдний залгамж халаа Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага, ажилтнууд Та бүхэндээ парламентат ёсыг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмэрт тань гүн талархал илэрхийлье.

Өнгөрсөн 7 дугаар сард Швейцарын Холбооны Улсад зохион байгуулсан 180 орны төлөөлөл бүхий Парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцож манай улсын парламентын төлөөллийн ахиц, шинэ стратеги, хэтийн зорилго, хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүлэхэд монголчууд бидний амжилтыг олон улс өндрөөр үнэлж, хурлын үеэр манай улсын туршлагаас судлах хүсэлтээ илэрхийлж байсныг энд тэмдэглэн хэлье.

Дэлхий нийтээр ардчиллын үнэт зүйлсийг тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдөр Монгол Улсын Их Хурлын намрын чуулганы нээлт тохиож байгаа нь онцгой бэлгэ дэмбэрэлтэй юм. Ардчиллаа хамгаалах, бэхжүүлэх, олон ургалч үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийг ард иргэддээ сануулж, тэдний итгэл, хүсэл зорилгыг төлөөлөн сууж буй Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ болон Монголын ард түмэндээ, хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо олон улсын ардчиллын өдрийн мэндийг хүргэе.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Энэ удаагийн намрын ээлжит чуулган хэд хэдэн онцлогтой эхэлж байна. Хууль тогтоох ажиллагаанд чухал хамааралтай Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 8 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.

Түүнчлэн Улсын Их Хурал шинэ бүтцээр ажиллаж эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэн 11 байсан Байнгын хорооны тоог цөөлж 8 болгосон. Ард түмнээс эхтэй парламент тэднийхээ дуу хоолойг байнга сонсож, нээлттэй, эргэх холбоотой байх стратеги бодлого биеллээ олох ёстой. Бид эдийн засаг, бизнесийн мега төслүүдийг хөдөлгөхөөс гадна “Хүн төвт” стратегиа өнгөрсөн намрын чуулганаар батлан хэлэлцсэн. Энэ стратегийнхаа дагуу Улсын Их Хуралд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо байгуулагдлаа. Улсын Их Хурлын энэхүү шинэ бүтэц, механизмыг хэвшүүлэх, үр дүн гаргаж ажиллахад Байнгын болон дэд хорооны дарга, гишүүд идэвх, санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хууль тогтоогчид оо,

Өнөөдөр иргэд, аж ахуйн нэгжүүд татвар, нийгмийн даатгалын дарамтыг бууруулж, төрийн бизнесийг биш харин хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмждэг хууль, эрх зүйн орчныг хүсэж байна. Энэ бол олон хэвшил бүхий эдийн засагтай байх, өмчлөгчийн эрхийг хамгаалах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг хүссэн ард түмний хүсэл юм.

Монгол Улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо нь хуучин нийгмийн бүтэц дээрээ гацжээ. Энэ тогтолцоо ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхэд тус нэмэр болж чадахгүй, далд хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг өдөөж байна. Нийгмийн даатгал нь ажил хийж, ажлын байр бий болгож байгаа хүнд шийтгэл мэт болж “нурууг нь” авч байна. Тиймээс хуучирсан тогтолцооны зарчмыг үндсээр нь халж, нийгмийн даатгалын тогтолцоог иргэн бүр өөрийн нэрийн дансаа удирдах, хөдөлмөрийн зах зээлийг хөхиүлэн дэмжих, тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр шинэчлэх учиртай. Энэ шинэчлэл нийгмийн даатгалын сангийн алдагдал, буруу удирдлага, хулгай луйврын ул мөрийг нөхөхөд чиглэх ёсгүй. Монгол Улсын иргэн бүр өөрийн хуримтлалынхаа жинхэнэ эзэн байх зарчмыг гол цөмөө болгож, бодитой шинэчлэх хуулийн төслийг Засгийн газар, холбогдох яам боловсруулж өргөн мэдүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэе.

Иргэдийн хүсэн хүлээж буй татварын бодлогын хувьд төсвийн орлого, зарлагын бүтцийн асуудлыг бүх талаас нь уялдаатай авч үзэх шаардлагатай. Татвар нэг талаас нийгэм, эдийн засгийн хөтөлбөрийг санхүүжүүлэх төсвийн орлого бүрдүүлэхэд, нөгөө талаас олон хэвшил бүхий эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэх ёстойг Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага онцолдог. Гэтэл манай улсын татварын бодлого төсвийн орлого бүрдүүлэх чиг үүрэгт хэт анхаарсны улмаас 2024 онд гэхэд улсын төсвийн орлогын 92 хувийг зөвхөн татварын орлогоос бүрдүүлсэн. Тэгвэл энэ ачааллыг төрийн өмчит компаниудын үр өгөөжийг сайжруулснаар бодитой багасгах боломж байсаар байна.

Татварын хэт ачаалал бүтээмж, өсөлт, хөгжлийн дайсан болж байна. Төр дарамтыг биш, боломжийг бий болгох ёстой. Тиймээс татварын хуулиудад “гар хүрэх төдий” өөрчлөлт хийх биш, татварын ачааллыг бодитоор бууруулж жинхэнэ утгаар “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх цаг ирсэн. Татвар бууруулах тохиолдолд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын зэрэг нийгмийн шинжтэй өсөн нэмэгдэж буй зардлыг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр бий болгох шаардлага үүсэх нь тодорхой. Үүний тулд нэгд, төсвийн орлого бүрдүүлэх тогтолцоо, бүтцийг өөрчлөх эрх зүйн орчин бүрдүүлэх, хоёрт, төрийн албаны зардлыг бууруулах үр ашигтай, бүтээмжтэй загварыг бий болгох шаардлагатай.

Төрийн өмчит компаниудын ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлж улсын төсөвт төвлөрүүлэх хэрэгтэй. Өдгөө төрийн өмчит болон өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө нь 59.4 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ийн 74.3 хувьтай тэнцэж байгаа боловч төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг, өгөөж нь үлэмж доогуур байна. Тодруулбал, 2024 онд төрийн өмчит компанийн 33 хувь нь алдагдалтай ажиллаж, ашигтай ажилласан хэсгийн 90 хувийг “Эрдэнэс Монгол Нэгдэл” дангаар бүрдүүлжээ. Төрийн өмчит компаниудын өр төлбөр нь 22.8 их наяд төгрөгт хүрсэн байна.

Орон нутагт энэ байдал дээрдэх зүйлгүй. Орон нутгийн өмчийн 350 аж ахуйн нэгжийн зөвхөн 30 хувь нь 388 сая төгрөгийн ашигтай ажиллаж, 2023 онд ердөө 1 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Энэ байдал цааш үргэлжлэх ёсгүй. Өнөөдөр төрийн өмчит 107 компанийг 9 яам, агентлаг харьяалан удирдаж компаниудын үр ашиг, өгөөжид хяналт, гүйцэтгэлийг шаарддаг, хариуцлага тооцдог мэргэжлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо алга байна. Хувийн хэвшлийн хийж чаддаг бизнесийн орчинд төр аж ахуй нэгжүүдтэй өрсөлддөг байж болохгүй. Энэ хүрээнд Улсын Их Хурлын намрын чуулганаар төрийн өмчийн бодлогын шинэчлэл, хувийн хэвшлийн бизнесийн орчныг сайжруулах санаачилгыг дэмжин ажиллана. Төрд нийгмийн хариуцлагын хүрээнд зайлшгүй үүрч явах ёстой төрийн өмчит компанийн засаглалыг шинэ шатанд гаргаж, нээлттэй, ил тод байдлыг бүрдүүлэхийн тулд улс төрийн нөлөөллөөс ангид, зөвхөн мэргэжлийн ур чадвар, туршлага дээр тулгуурласан менежерүүдээр удирдуулах шаардлагатай. Эдгээр бодлогын шинэчлэл хууль тогтоомжоор дамжин хэрэгжих учиртай. Иймд Улсын Их Хуралд хэлэлцүүлгийн шатанд байгаа “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” болон “Нийтийн өмчийн тухай” хуулийн төслийг нягт хэлэлцэж, цогц шийдэлд хүрэх шаардлагатайг онцлон тэмдэглэе.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан эрчим хүчний салбарын эрх зүйн орчны болон энэ салбар дахь төрийн өмчит хуулийн этгээдийн шинэчлэл нэн яаралтай хийгдэх учиртай. Тиймээс өргөн мэдүүлсэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхдээ зөвхөн давуу талыг бус, сөрөг үр дагаврыг ч олон талаас нь нягтлан шийдвэрлэхийг анхааруулъя. Мөн энэ салбарын шинэчлэлийн асуудлаар судалгаа, санал, дүгнэлт гаргахаар байгуулагдсан ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийн төслүүдээ цаг алдалгүй өргөн мэдүүлэх нь зүйтэй.

Төрийн байгууллагуудын ажил давхардал ихтэй, хөдөлбөл л зөвшөөрөл, бүртгэл нэхэж, байгууллагын журам гэгчээр хүнд суртал үүсгэж байгаа нь үнэн. Бид төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна, шуурхай болгоно гэх мөртлөө иргэд, аж ахуй нэгждээ ээлгүй, хэтэрхий хүнд сурталтай байсаар байна. Өнөөдөр нэг үйлдвэр барихад “есөн эрүү” тулгах мэт бичиг цаасны олон шат дамжлагатай байгаа нь бидний бодож санасан зүйлс үнэндээ ажил хэрэг болохгүй байгааг харуулж байна. Тиймээс процессын дахин инженерчлэлийг бүх салбар, шатанд хэрэгжүүлэх ёстой. Энэ бодлогын хүрээнд хаврын чуулганаар “Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 78 дугаар тогтоол батлагдсан. Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийг ганц нэг салбар төдийгээр оромдож хийх биш, төрийн байгууллагууд хоорондын болон салбар дундын уялдаа холбоог углуургаар нь харж, системээр нь авч үзэх ёстойг тал талдаа бодолцож, хурдтай, санаачилгатай ажиллах хэрэгтэй. Цаашид Төрийн байгуулалтын байнгын хороо энэ тогтоолын биелэлтэд тавих хяналтаа эрчимжүүлж, үр дүнг олон нийтэд улирал тутамд тайлагнаж ажиллахыг сануулъя. Мөн холбогдох бусад Байнгын хороо салбар бүр дэх процессын дахин инженерчлэлийг тууштай дэмжиж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ёстой.

Эрхэм гишүүд ээ,

Монголын ирээдүй бол бидний үр хүүхдүүд. Гэтэл багшгүй, сургуульгүй, хоолгүй хүүхдүүдээс бид ирээдүйд юу хүлээх вэ. Цаашид бид хүүхдүүдийнхээ ирээдүй, улс орны хөгжилд хамаарах боловсролын асуудлуудыг бүхэлд нь харж, тогтолцоо, төсвийн шинэчлэл хийх шаардлагатай байна. Багшийн хүрэлцээ, сургалтын чанар, ажлын таатай орчин, сургуулийн дэд бүтэц, үдийн хоолны хөтөлбөрийг нэгэн зэрэг, уялдаа холбоотойгоор шийдвэрлэх нь өнөөдрийн бидний үүрэг мөн.

Сүүлийн 10 жилд сурагчдын тоо 43.7 хувиар өссөн бол багшийн тоо ердөө 24.9 хувиар нэмэгдсэн байна. Багш ажлын байраа орхих байдал буурахгүй байна. 2016 онд шинэ багш нарын 4.3 хувь ажлаа орхисон бол 2022 онд энэ үзүүлэлт 12.7 хувьд хүрчээ. Хими, биологи, англи хэл, мэдээллийн технологийн багш нар илүү өндөр үнэлэмжтэй бусад салбарт шилжиж байгаа нь нөхцөлийг улам хүндрүүлж байна. Үүний улмаас өнөөдөр төрийн өмчит сургууль, цэцэрлэгт 5 мянга гаруй багшийн бодит дутагдал үүсчээ. Энэ тоо ойрын гурван жилд өсөж сургуульд 14 мянган багшийн дутагдал үүсэхээр байна. Иймд багшийн цалин урамшууллыг уян хатан болгож, ажлын ачааллыг шударгаар үнэлэх, орчин нөхцөлийг шинэчлэх, ил тод, шударга үнэлгээний тогтолцоо бий болгох шаардлагатай байна.

Өнөөдөр нэг ангид 70 хүүхэд сурч байгааг хараад төсөв байхгүй гэж шалтаглах эрх бидэнд байхгүй. Нийт хүүхдүүдийн маань талаас илүү хувь нь 1800-аас дээш сурагчтай, даац хэтэрсэн сургуульд сурч байна. Улсын хэмжээнд 124 сургууль хэт өндөр ачаалалтай байна. Анги дүүргэлтийг 40 хүүхдээс хэтрүүлэхгүйн тулд нийт 108 сургууль шинээр барих шаардлагатай. Үүний өртөг нь 1.6 их наяд төгрөг болно. Асуудлыг ирэх гурван жилдээ үе шаттай шийдэхэд жил бүр 36 сургууль, 32 цэцэрлэг барих төсөв зайлшгүй хэрэгтэй байна.

Монголын ирээдүй болсон хүүхдүүд маань эрдэм номтой бөгөөд эрүүл байх ёстой. Монгол хүүхдүүдийн дунд Д аминдэмийн дутагдал өндөр, чихэрлэг хүнсний хэрэглээ их, сүү цагаан идээний хэрэглээ хангалтгүй байгаа нь тэдний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна. Дэлхийн 160 гаруй улс орны туршлагаас харахад, сургуулийн бүх ангийг үдийн хоолны хөтөлбөрт хамруулах нь хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, улмаар сурлагын ахиц гаргах үр дүнтэй арга гэдэг нь нотлогдсон. Манай улс одоогоор зөвхөн бага ангийг үдийн хоол хөтөлбөрт хамруулж байгаа ч цаашид дунд, ахлах ангийн хүүхдүүдийг хамруулах шаардлагатай байна. Үүнд жил бүр ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй бөгөөд үр өгөөж нь мөнгөөр хэмжигдэшгүй чухал юм. Улсын Их Хурлаас батлагдсан үдийн хоолны төсөв хүүхдэд бүрэн зориулагдаж байгаа эсэх, хоолны шим тэжээл, орц, хүртээмж, нийлүүлэлтийн дэд бүтэц зэргийг гишүүд болон холбогдох Байнгын хороо газар дээр нь хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийн талаар бодит дүгнэлт гаргах хэрэгтэй. Үдийн хоолыг дунд, ахлах ангиудад өргөжүүлэх асуудлыг судлах чиглэлээр шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын даргын хувьд санаачлан хэлэлцүүлнэ. Цаашид энэ мэтчилэн Улсын Их Хурал баталсан хууль тогтоомжуудын хэрэгжилтэд нэг бүрчлэн хяналт тавьдаг байх жишигт анхаарч ажиллана.

Хууль тогтоомжийн тухай хуулиар аливаа хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланг эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд нэгдсэн байдлаар байршуулахаар болсон. Засгийн газар, Улсын Их Хурлын Тамгын газар, харьяа байгууллагууд энэ шинэ зохицуулалтыг баримталж ажиллах ёстой.

Өнөөдөр боловсролоос гадна Монгол хүний амьдралын чанарт чухал нөлөөлөх хүчин зүйл бол эрүүл мэнд. Иргэдийн халааснаас гарах эрүүл мэндийн зардал нэмэгдэж амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Өмнөх парламентын үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх хууль, бодлогын үндэс тавигдсан. Үүний үр дүнд урьдчилан сэргийлэх үзлэг өргөжиж, хөнгөлөлттэй эмийн хүртээмж сайжирч, салбарын ажилтнуудын нийгмийн асуудалд тодорхой ахиц гарсан. Гэвч бидэнд дутуу харсан зүйл байна. Тухайн шинэчлэл эмнэлгийн санхүүжилт, даатгал, цахимжилтад төвлөрсөн ч тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, хяналтын тогтолцооны шинэчлэл орхигдсон байна.

Өнөөдөр эмнэлгүүдийн санхүүжилт нь тоо хэмжээнд суурилж, чанартай үйлчилгээ үзүүлэх бус, илүү олон тохиолдол бүртгэх сонирхлыг бий болгожээ. Судалгаагаар хэвтэн эмчлүүлж буй тохиолдлын 30–40 хувь нь үнэндээ амбулаторийн түвшинд шийдэгдэж болох байжээ. Эмнэлгийн зардал байнга өсөж байна. 2020 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал 500 орчим тэрбум төгрөг байсан бол 2024 онд 1.9 их наяд төгрөг болж бараг тав дахин өссөн ч иргэдийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар тэр хэрээр нэмэгдсэнгүй.

Олон улсын туршлагаас харахад, “бага зардлаар ихийг хийх” зарчим баримтлан урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламжид гол санхүүжилт чиглэж байна. Харин манай улсад анхан шатны тусламж нийт үйлчилгээний тал хувийг эзэлдэг мөртлөө санхүүжилтийн 20 хүрэхгүй хувь ногдож байгаа нь том зөрүү юм.

Бид үл хязгаарлагдах хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр санхүүжүүлэхдээ:

нэгд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцын тооцоололд шинжлэх ухаанч, мэргэжлийн хандлага нэвтрүүлэх, оновчтой төлөвлөх мэргэшсэн институцийг бий болгох;

хоёрт, чанар, нэхэмжлэлийн хяналтын хараат бус тогтолцоог хөгжүүлэх;

гуравт, анхан шатны тусламж, урьдчилан сэргийлэх үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Энэ шинэчлэлийг хийхдээ Улсын Их Хуралд эрүүл мэндийн асуудлаар байгуулагдсан гурван ажлын хэсгийн судалгаа, санал дүгнэлтийг харгалзан Засгийн газар, салбарын яам, парламент, оролцогч талууд хамтран ажиллах нь зүйтэй.

Эрхэм гишүүд ээ,

Хуулийг ерөнхийлөн боловсруулж, амин чухал асуудлыг нь журам руу “чулуудаж” байсан, товчхон хууль гаргах залхуу арга барил, авлига, дур зоргыг цэцэглүүлж, амьдралд саад тотгор үүсгэж байна. Аж ахуйн нэгж, ард иргэдийн амьдралыг зохицуулж байгаа журмуудыг ямар нэг баримтлах зарчимгүй, хязгаарлагдах цар хүрээгүй үзэмж, дур зоргоор батлах явдал газар аваад байсан.

Үүнийг цэгцлэхээр Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хаврын чуулганаар баталсан.

Энэ хуультай хамт баталсан “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэхийг даалгаж, холбогдох хуулийн төслийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан.

Энэ ажлын хүрээнд журмын тоо цөөрч, хуульд тусгагдах ёстой боловч журамд орсон байгаа заалтууд цэгцэрнэ. Парламент хэм хэмжээ тогтоох эрхээ шилжүүлэх явдал ямар нэг зарчим, шалгуур, зохицуулалтгүй өрнөж байсан бол одоо хуулийн хязгаар, хүний эрхийн зарчимд нийцэж явагдах юм. Эдгээр бодлого, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэсэн Үндсэн хуулийн заалт бүрэн утгаар биеллээ олно. Цаашид өргөн мэдүүлэх хуулийн төслүүдэд тавигдах шаардлага өндөрссөнтэй холбогдуулан Тамгын газар хуулийн төслийн бүрдлийг нягтлахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийг чанд баримталж ажиллахыг даалгаж байна.

Эрхэм нөхөд өө,

Энэ чуулганаас эхлэн төсвийн төслийг таван үе шаттай шинэ дэгээр хэлэлцэнэ. Мөн төсвийн төслийг буцаах харилцаа, төсвийн хууль тогтоомжид тавих Ерөнхийлөгчийн хоригийн асуудал нарийвчилсан зохицуулалтгүй байсан бол одоо хуульд илүү тодорхой болоод байна. Тиймээс эрх зүйн шинэ зохицуулалтын дагуу төсөв хэлэлцэн батлах гишүүд, Та бидний үүрэг хариуцлага нэмэгдэж байна.

Улс орныхоо төсөв батлах, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд гишүүд төсөв санхүүгийн гүнзгий мэдлэгтэй байх, санхүүгийн тайлан, аудитын үр дүнг уншиж дүгнэх чадвараа хөгжүүлэх нийгмийн шаардлагыг хангаж ажиллах ёстойг онцлон анхааруулъя.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар иргэдийн оролцоог бага зардлаар, өргөн хүрээнд хангаж E-Mongolia систем ашигласан нь сайшаалтай байна. Санал асуулгаар иргэд 2026 онд хамгийн их анхаарал хандуулж төсөв зарцуулах ёстой салбарыг эрүүл мэнд, боловсролын салбар гэж үзжээ. Гэвч өргөн мэдүүлсэн төсөвт боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй орж ирсэн нь бидний хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд тулгараад байгаа дээр дурдсан бэрхшээлүүдийг шийдэхэд дорвитой нэмэр болж чадахааргүй байна.

Түүнчлэн өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь өмнөх жилийн зарчмаас өөр буюу 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг Улсын Их Хурлын гишүүд анхааралдаа авч, сайтар тунгааж үзэхийг хүсье. Ингэхдээ эдийн засгийн идэвхжил саарч байгаа ийм үед, одоо байгаа дотоод эрэлтийг хадгалахын тулд хэмнэлтийн бодлогын эрэмбэ, дэс дарааллыг зохистой хийх нь зүйтэй.

Наадмын дараах намрын их ажил улс даяар өрнөж, айл өрх, албан газар бүр өвөлжилтийн бэлтгэл базааж байна. Энэ жил нийт нутгийн 40 гаруй хувь гантай болон гандуу зуслаа. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өвөрхангайн зарим нутаг болон Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг зэрэг газар тариалангийн гол бүсийн зарим хэсэгт зуншлага тааруу өнжлөө. Зуншлагын нөхцөл байдлаас улбаалан өвөлжилт, хаваржилт анхаарал татаж байна.

Засгийн газар ирж буй цагийг угтан илүү өндөр сэрэмжтэй байж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатай байна. Эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдал нь ирж буй өвөл хатуухан сорилт болохыг анхааруулж байна. Иймд салбар бүр дор бүрнээ зохион байгуулалттай, хариуцлагатай ажиллахыг сануулъя.

Эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашигт үйлчилж, иргэд, сонгогчдынхоо итгэл хүндлэлийг биелүүлэхийн төлөө эрхэм гишүүд Та бүхэн эрдэм мэдлэг, арга туршлага, ур ухаанаа дайчлан хамтран ажиллаж, 2025 оны намрын чуулганы төлөвлөсөн ажлаа нэр төртэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

Монгол түмний хийморь сүлд өөдөө байж, эх орон маань цэцэглэн хөгжих болтугай. Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

2025.09.15

Улаанбаатар хот

Аки башёгийн 2 дахь өдөр аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа
Аки башёгийн 2 дахь өдөр аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа
 
Б.Батмөнх “Дакар ралли”-гийн эрх авч, П.Мөрөн ралли3 ангилалд түрүүллээ
Б.Батмөнх “Дакар ралли”-гийн эрх авч, П.Мөрөн ралли3 ангилалд түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Б.Батмөнх “Дакар ралли”-гийн эрх авч, П.Мөрөн ралли3 ангилалд түрүүллээ

Б.Батмөнх “Дакар ралли”-гийн эрх авч, П.Мөрөн ралли3 ангилалд түрүүллээ

Монголд анх удаа нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээ, нөөцийн тооцоог бүртгэн авлаа

Монголд анх удаа нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээ, нөөцийн тооцоог бүртгэн авлаа

Ухаалаг тоолуур нэвтрүүлж, сумдын хэрэглээг сэргээгдэх эх үүсвэрээс хангаж байна

Ухаалаг тоолуур нэвтрүүлж, сумдын хэрэглээг сэргээгдэх эх үүсвэрээс хангаж байна

Өнөөдрөөс халуун ус тасрах байршлуудыг танилцуулж байна

Өнөөдрөөс халуун ус тасрах байршлуудыг танилцуулж байна

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” чөлөөт бөхийн тэмцээн пүрэв гарагт эхэлнэ

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” чөлөөт бөхийн тэмцээн пүрэв гарагт эхэлнэ

Хоккейн ДАШТ: Финландын шигшээ тав дахь удаагаа аварга боллоо

Хоккейн ДАШТ: Финландын шигшээ тав дахь удаагаа аварга боллоо

Д.Трамп: Израил, “Хезболла“ байлдааны ажиллагаагаа зогсоохоор тохиролцсон

Д.Трамп: Израил, “Хезболла“ байлдааны ажиллагаагаа зогсоохоор тохиролцсон

Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа

Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Ган үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг 651 га газарт байгуулна

“Ган үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг 651 га газарт байгуулна

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов

Сэрэмжлүүлэг: Хуурамч холбоос ашиглан иргэдийг залилж байна

Сэрэмжлүүлэг: Хуурамч холбоос ашиглан иргэдийг залилж байна

Улаанбаатар хотноо Ази тивийн насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Улаанбаатар хотноо Ази тивийн насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Киришима үзүүрлэж, Вакатакакагэ түрүүлсэн Зуны тэмцээний тойм

Киришима үзүүрлэж, Вакатакакагэ түрүүлсэн Зуны тэмцээний тойм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

Ферраригийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ

Ферраригийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болголоо

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болголоо

У.Сүрэнжав Ази тивийн аварга боллоо

У.Сүрэнжав Ази тивийн аварга боллоо

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нацү башёгийн түрүү бөхөөр Комүсүби Вакатакакаге шалгарлаа

Нацү башёгийн түрүү бөхөөр Комүсүби Вакатакакаге шалгарлаа

Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана

Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана

Дэслэгч Б.Мөнхзаяа “Улаанбаатар марафон“-д 7 дахь удаагаа аваргаллаа

Дэслэгч Б.Мөнхзаяа “Улаанбаатар марафон“-д 7 дахь удаагаа аваргаллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нацү башёг 3 унаатай 2 бөх тэргүүлж байна

Нацү башёг 3 унаатай 2 бөх тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Озэки Киришима Б.Лхагвасүрэн 11 даваатай Нацү башёг тэргүүлж байна

Озэки Киришима Б.Лхагвасүрэн 11 даваатай Нацү башёг тэргүүлж байна

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“MONGOL GRANDPRIX MX LEAGUE 2026” мотокроссын Үндэсний Лигийн уралдаан 5 гараатай болно

“MONGOL GRANDPRIX MX LEAGUE 2026” мотокроссын Үндэсний Лигийн уралдаан 5 гараатай болно

Нацү башёгийн 12 дахь өдөр 2 бөх тэргүүлж байна

Нацү башёгийн 12 дахь өдөр 2 бөх тэргүүлж байна

Устаж үгүй болсон амьтдыг “амилуулахад“ ойртжээ

Устаж үгүй болсон амьтдыг “амилуулахад“ ойртжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө сэрүүсэж 14-16 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө сэрүүсэж 14-16 хэм дулаан байна

“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа

“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа

Нацү башёг 9 даваатай 3 бөх тэргүүлж байна

Нацү башёг 9 даваатай 3 бөх тэргүүлж байна

Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нацү башёг 8 даваатай 6 бөх тэргүүлж байна

Нацү башёг 8 даваатай 6 бөх тэргүүлж байна

Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 байршилд зохион байгуулна

Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 байршилд зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Киришима 8 даваатай Нацү башёг тэргүүлж байна

Озэки Киришима 8 даваатай Нацү башёг тэргүүлж байна

Газрын тосны өндөр үнэ АНУ-ын эдийн засагт ч дарамт үзүүлж эхэлжээ

Газрын тосны өндөр үнэ АНУ-ын эдийн засагт ч дарамт үзүүлж эхэлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

АНУ-ын тавьсан нөхцөлүүдийг нийтэлжээ

АНУ-ын тавьсан нөхцөлүүдийг нийтэлжээ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Улаанбаатарт 14-16 хэм дулаан байна.

Улаанбаатарт 14-16 хэм дулаан байна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нацү башёг 7 даваатай 3 бөх тэргүүлж байна

Нацү башёг 7 даваатай 3 бөх тэргүүлж байна

Хоккейн ДАШТ: Өмнөх оны аварга америкчууд эхний тоглолтод хожигджээ

Хоккейн ДАШТ: Өмнөх оны аварга америкчууд эхний тоглолтод хожигджээ

Нацү башёг Озэки Киришима тэргүүлсээр байна

Нацү башёг Озэки Киришима тэргүүлсээр байна

Д.Трампын Хятадад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Д.Трампын Хятадад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Д.Трамп, Ши Жиньпин нар нууц цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалжээ

Д.Трамп, Ши Жиньпин нар нууц цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалжээ

Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ

Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ

Нацү башёг Озэки Киришима тэргүүлэн 5 бөх 1 унаатай түүнийг нэхэж байна

Нацү башёг Озэки Киришима тэргүүлэн 5 бөх 1 унаатай түүнийг нэхэж байна

Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газартай санамж бичиг байгууллаа

Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газартай санамж бичиг байгууллаа

Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум долларын хөрөнгө оруулна гэж Д.Трамп мэдэгджээ

Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум долларын хөрөнгө оруулна гэж Д.Трамп мэдэгджээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай

Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ

Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ

Улаанбаатарт өдөртөө дулаарч 18-20 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө дулаарч 18-20 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нацү башёг 5 даваатай 2 бөх тэргүүлж байна

Нацү башёг 5 даваатай 2 бөх тэргүүлж байна

Үүдэл эсээс ургуулсан үр хөврөлийг сансарт илгээжээ

Үүдэл эсээс ургуулсан үр хөврөлийг сансарт илгээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Тэд Рио Тинто компанийг шалгуулахаар Австрали, Английн АТГ-т хандахаа мэдэгдлээ

Тэд Рио Тинто компанийг шалгуулахаар Австрали, Английн АТГ-т хандахаа мэдэгдлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ

Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв“ байгуулна

Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв“ байгуулна

Нацү башёг 4 даваатай 4 бөх тэргүүлсээр байна

Нацү башёг 4 даваатай 4 бөх тэргүүлсээр байна

Хятад-Монголын төмөр замын мега төсөл шийдвэрлэх үе шатандаа оржээ

Хятад-Монголын төмөр замын мега төсөл шийдвэрлэх үе шатандаа оржээ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нацү башёг 3 даваатай 4 бөх тэргүүлж байна

Нацү башёг 3 даваатай 4 бөх тэргүүлж байна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

ӨНӨӨДӨР: Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна

Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй