Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд Архангай, Булган аймгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, 23-нд Төв болон Хэнтий аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, зам давааны халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 9 дүгээр сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөё хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан голын хөндий, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр 7-12 хэм дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр 18-23 хэм дулаан, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!