Мэргэжлийн сүмо бөхийн Намрын Аки башёгийн Макүүчи зиндааны 10 дахь өдрийн барилдаан /2025.09.22/ Токио хотын Кокүгикан ордонд үргэлжилж Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа.
Их аварга Хоошёорюү Аки башёгийн 10 дахь өдөр Вакамотохарү/М-5/-тэй учраа тааран барилдаж түүнийг сүкинаге мэхээр хаяснаар 10 даваатай болоод байна.
Их аварга Ооносато энэ өдөр Котошохо /М-5/-той хүчээ сорьж түүнийг цүкидаши мэхээр хаяснаар 1 унаа, 9 даваатай болов.
Озэки Котозакүра энэ өдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн-тэй учраа таарч хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр хаяснаар 7 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин Киришима 5 даваа, 5 унаатай болов.
Өнөөдөр Сэкиваке Вакатакакаге, Хирадоүми /М-4/-тэй учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 5 унаатай болсон бол Хирадоүми 6 даваа 4 унаатай байна.
Комүсүби Такаясү энэ өдөр Гонояама/М-3/-тай учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 3 даваа, 7 унаатай боллоо. Харин Гонояама 10 унаатай байна.
Энэ өдөр Украины сүмоч Комүсүби Аонишики, Хакүохо /М-2/-той учраа тааран хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр давснаар 8 даваа, 2 унаатай болов.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-1/ энэ өдөр Аби/М-1/-тэй таарч барилдан түүнд ошитаоши мэхээр унаснаар 7 унаа, 3 даваатай боллоо.
Охо /М-2/ өнөөдөр Атамифүжи /М-3/-тэй учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 6 даваа, 4 унаатай боллоо.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ энэ өдөр Кинбозан /М-8/-тай барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 5 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Өнөөдөр Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/, Чураноүми /М-10/-тэй хүч үзэн барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 6 даваа, 4 унаатай болов.
Шодай /М-11/ энэ өдөр Таканошёо /М-7/-той таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 8 даваа, 2 унаатай байна. Харин Ура 7 даваа, 3 унаатай Аки башёг үргэлжлүүлж байна.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Ура/М-15/-тай учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 5 даваа, 5 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!