Өнөөдөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 25-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
09:00 цагт Эрүүл мэндийн яаманд: Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэмэлт өөрчлөлт, бодлогын хэрэгжилт, шинэчлэл боломжуудын талаар төр, төрийн бус байгууллага, эрүүл мэндийн салбар, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан хэлэцүүлэг болно.
13:30 цагт Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд: “Утга зохиолын 7 хоног-Монголын яруу найргийн гурван үеийн уулзалт” болно.
“Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Намрын ногоон өдрүүд-Өрхийн үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдаа болж байна.
Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Techweek-2025” үргэлжилж байна.
HUE Art Gallery-д: Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Увс аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн “Чандмань” нэгдлийн хамтарсан “Чинад Мана” үзэсгэлэн гарч байна.
Оросын соёл, шинжлэх ухааны төв /РЦНК/-д: “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн олны хүртээл болж байна.
Монголын уран зургийн галерейд: Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны намрын нээлтийн үзэсгэлэн гарч байна.
“Blue Sky” зочид буудалд: Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын асуудлаарх олон улсын форум болон сургалт семинар үргэлжилнэ.
Завхан аймагт: “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн багийнхан Завханы говийн болон зүүн 10 суманд ажиллаж байна.
Орхон аймагт: “International Conference on Agricultural, Biotechnology, Biological and Biosystems Engineering” олон улсын бага хурал зохион байгуулна.
Төв аймагт: 38 дахь намрын “Номын баяр” Нийтийн номын сангийн гадна талбайд болно.
Японы Токио хотод: Мэргэжлийн сүмогийн Аки башё 12 дахь өдрөө үргэлжилж байна.
Филиппиний Манила хотод: Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилж байна.
Казахстаны Алматы хотод: Өсвөрийн шатарчдын ДАШТ болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!