Мэргэжлийн сүмо бөхийн Намрын Аки башёгийн Макүүчи зиндааны 14 дэх өдрийн барилдаан /2025.09.27/ Токио хотын Кокүгикан ордонд үргэлжилж Их аваргууд даваагаа ахиулснаар маргааш аваргын төлөө халз барилдахаар болов.
Их аварга Хоошёорюү Аки башёгийн 14 дэх өдөр Сэкиваке Вакатакакаге-тэй учраа тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр давснаар 12 даваа, 2 унаатай болоод байна. Харин Вакатакакаге 6 даваа, 8 унаатай болов.
Их аварга Ооносато энэ өдөр Озэки Котозакүра-тай хүчээ сорих байсан ч тэрбээр өнжих болсноор Ооносато 13 даваатай боллоо.
Өнөөдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Таканошо /М-7/-той учраа таарч барилдан түүнд цүкидаши мэхээр унаснаар 6 даваа, 8 унаатай болоод байна. Харин Таканошо 11 даваа, 3 унаатай болов.
Комүсүби Такаясү өнөөдөр Котошохо /М-5/-той учраа тааран барилдаж түүнийг цүкидаши мэхээр хаяж 6 даваатай боллоо.
Украины сүмоч Комүсүби Аонишики энэ өдөр Хирадоүми/М-4/-тэй учраа таарч хүчээ сорин түүнийг хатакикоми мэхээр давснаар 12 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-1/ энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 9 унаатай боллоо. Харин Онокацү 6 даваа, 8 унаатай байна.
Хакүохо /М-2/-той энэ өдөр Вакамотохарү/М-5/-тэй учраа тааран хүчээ сорин түүнд ёрикири мэхээр унаснаар 7 даваа, 7 унаатай болов. Вакамотохарү 8 даваа, 6 унаатай боллоо.
Өнөөдөр Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Шодай /М-11/-тай учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяснаар тэд адилхан 9 даваа, 5 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа /М-11/ өнөөдөр Нишигики /М-16/-тэй хүч үзэн барилдаж түүнд хикиотоши мэхээр унаснаар 6 даваа, 8 унаатай болов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!