Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал "Чиндао Гран при- 2025" тэмцээн БНХАУ-ын Чиндао хотод баасан гарагт /2025.09.26/ эхэллээ.
Тус тэмцээнд 26 орны 200 (эрэгтэй 117, эмэгтэй 83) тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн 15 тамирчин дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага дор хүч, ур чадвараа сорихоор эх орноосоо мордсон.
Монголын Эрэгтэй багт: 60 кг-д Б.Сүхбат, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Л.Энхдөл, Д.Будсүрэн, 81кг-д О.Шинэбаяр, +100кг О.Цэцэнцэнгэл, Б.Гончигсүрэн. Эмэгтэй багт: 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Ц.Гал-Од, Б.Уранзаяа, 57 кг-д Л.Сосорбарам, 63 кг-д Л.Энхрийлэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар барилдана.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг жинд гавьяат тамирчин Ё.Басхүү алтан медаль хүртэж, 60 кг жинд Б.Сүхбат, 48 кг-д Г.Наранцэцэг, 57 кг-д Л.Сосорбарам нар хүрэл медалийн эзэд боллоо. Улмаар Монгол Улсын баг тамирчид нэг алт, гурван хүрэл медальтай багийн дүнгээр гуравдугаар бичигдэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!