Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хөгжлийн зорилтод тусгагдсан "Бүх нийтийн биеийн тамирыг дэмжих эрүүл, аюулгүй ажлын байр, хөдөлгөөн"-ийг ХАБЭА-н сарын аяны хүрээнд зохион байгуулах ажлыг танилцуулахын сацуу цаашид спортын салбарыг хамтран ажиллахыг МҮЭХ-ноос хүслээ.
Тус уулзалтад Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О. Баттулга, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны Ажлын албаны дарга М.Тэмүүжин, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С. Эрдэнэбат, МҮЭ-ийн Соёлын төв ордны захирал Ц. Мөнхбаяр, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Ч. Нарантуяа нар оролцсон юм.