
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг өнөөдөр БНСУ-ын люж спортын холбооны ерөнхийлөгч Лим Сун Ил, Ерөнхий нарийн бичгийн дарга Юн Ли, Удирдах зөвлөлийн гишүүн ноён Сунсик Шин нартай Сөүл хотноо уулзаж, люж спортыг хөгжүүлэх, цаашдын хамтын ажиллагаа, өвлийн спортын урт хугацааны хөгжлийн талаар санал солилцов.
БНСУ-ын люж спортын холбооны дэмжлэгтэй манай 2 тамирчин Солонгос улсад бэлтгэл хийж байна. Цаашид өвлийн олимпын наадамд шинэ тутам хөгжиж буй люж чарга, кёрлингийн спортын төрлөөр тамирчнаа оролцуулах зорилгыг МҮОХ-ны удирдлагаас бүрэн дэмжиж байгаа билээ.

Өнгөрсөн 2 дугаар сард БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулагдсан өвлийн Азийн наадамд МҮОХ-ны дэмжлэгтэйгээр анх удаа кёрлингийн төрөлд хоёр Монгол тамирчин өрсөлдсөн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!