
Монголын үндэсний олимпын хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг гишүүн спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын сургалтыг энэ өдөр зохион байгуулав.
Сургалт, семинарыг нээж МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган үг хэлэв.
Энэ удаагийн сургалтад “Бахрейн-2025” Азийн залуучуудын наадмын тайланг танилцуулж “Айчи Нагояа -2026” Азийн зуны спортын XX наадам болон "Санья-2026" Азийн элсний спортын VI наадмын мэдээллийг танилцуулав.
Мөн сургалтаар AI ашиглан албан бичиг бичих, төсөл төлөвлөгөө, судалгаа хийх, Контент бүтээх, постер хийх, зурган QR код үүсгэх талаар сургалтууд оров.
Эх сурвалж: МҮОХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!