Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна. Тус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын нэг нь МАН-ын даргыг сонгох юм.
Тус намын даргын сонгуульд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлээд байгаа бол, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХҮТ/-ын ерөнхийлөгч Б.Лхагважав заалаас нэр дэвшээд байна. Нэр дэвшигчид МАН-ын дарга болбол ямар бодлого барьж ажиллахаа намын Их хурлын төлөөлөгч нарт танилцуулаад байна.
Хоёр өдрийн турш үргэлжлэх тус хурлаар мөн МАН-ын Хяналтын Ерөнхий хороо болон МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн бүрдүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Эх сурвалж: Монголын мэдээ /MNB/
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!