![]()
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ-ын Венесуэл дэх ажиллагааны талаар хэлэлцэхээр өнөөдөр хуралдах товтой байна. АНУ-ын зэвсэгт хүчин Венесуэлийн нийслэлд цэргийн ажиллагаа явуулж ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэрийг баривчилсан нь олон улсын хэмжээнд ихээхэн маргаан үүсгээд байна.
Энэ үйлдэл нь олон улсын эрх зүйн зарчим, тусгаар тогтнолын зарчмыг зөрчсөн байж болзошгүй хэмээн зарим улс орнууд үзэж байгаа бөгөөд Аюулгүйн Зөвлөл үүнийг хэлэлцэхээр яаралтай хуралдаж байна. Олон орон, түүн дотор Испани, Бразил, Чили, Колумб, Мексик, Уругвай зэрэг улс АНУ-ын үйлдлийг ирээдүйд олноор давтагдаж болох аюултай жишээ гэж буруушааж, Хятад, ОХУ, Куба, Өмнөд Африк зэрэг нь тусгаар тогтнолын зарчмыг ноцтой зөрчсөн хэмээн шүүмжилж байгаа юм. АНУ-ын удирдлагууд энэ ажиллагааг зарим талаараа “хязгаарлагдмал зорилготой” гэж тайлбарласан ч олон улсын эрх зүйн хүрээнд маргаан дагуулсаар байна.
Хурал дээр Венесуэлийн тусгаар тогтнол, олон улсын энх тайван, аюулгүй байдалд үзүүлэх нөлөө зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: Монголын мэдээ /MNB/
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!