
Токио хотын Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Хацү башёгийн /2026.01.13/ 3 дахь өдрийн барилдааны тоймыг та бүхэнд толилуулж байна.
Хацү башёгийн 3 дахь өдрийн барилдаанд Макүүчид анх удаа дэвшин барилдаж байгаа Рагчаагийн Жамъяантогтох/М-17/, Рюүдэн /М-15/-тэй учраа тааран барилдаж түүнийг окүридаши мэхээр давснаар 3 даваатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-11/ өнөөдөр Мидорифүжи /М-12/-той учраа тааран түүнийг ёрикири мэхээр давснаар 2 даваа, 1 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа /М-9/ энэ өдөр Котошохо/М-10/-той хүч үзэн барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 1 даваа, 2 унаатай болоод байна.

Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/, Шодай /М-8/-тай тааран хүч үзэж түүнийг цүкидаши мэхээр хаяж 3 даваатай башёг үргэлжлүүлж байна.

Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ энэ өдөр Чураноүми/М-5/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 1 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-5/ энэ өдөр Хирадоүми/М-6/-тэй хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 1 даваа, 2 унаатай болоод байна.
Комүсүби Охо башёгийн 3 дахь өдөр Вакатакакаге/М-2/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр уналаа.
Сэкиваке Такаясү, Дайэйшёо/М-4/-той учраа тааран барилдаж түүнийг кайнахинэри мэхээр хаяж 2 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Киришима Б.Лхагвасүрэн Хакүнофүжи/М-3/-тэй хүчээ сорьж түүнийг цүкиотоши мэхээр хаяснаар 3 даваатай болоод байна.
Украины сүмоч Озэки Аонишики энэ өдөр Ичияамамото/М-1/-той таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар башёг 3 даваатай башёг үргэлжлүүлж байна.

Хацү башёгийн 3 дахь өдөр Озэки Котозакүра, Комүсүби Вакамотохару-тай учраа тааран барилдаж түүнийг сүкүинаге мэхээр хаяснаар 3 даваатай болов.

Харин Их аварга Ооносато, Ура/М-2/-тай таарч барилдан тэд эн тэнцүү хүч үзэж Ура бараг л түүнийг давсан ч шүүгчид дахин барилдуулахаар болж Ооносато ошитаоши мэхээр хаяснаар 3 даваатай боллоо.
Их аварга Хоошёорюү Хацү башёгийн 3 дахь өдрийн барилдаанд Ёшинофүжи /М-5/-тэй учраа таарч барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 1 унаатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!