Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын анхны хувийн агаарын тээврийн нэг "Spring Airlines" компани Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэгээ өнөөдөр эхлүүлсэн талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.
Энэхүү шинэ чиглэл нь Монгол, БНХАУ-ын хоорондын аялал жуулчлал, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж салбарынхан үзэж байна.
Тус компани өнөөдрөөс эхлэн долоо хоног бүр хоёр удаагийн давтамжтай нислэг үйлдэх ба хоёр орны зорчигчдод хямд өртгөөр, шууд нисэх боломжийг санал болгож байгаа аж.


Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Г.Цогзолмаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!