
Өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 06-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:00 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
Аса арена-д: Ази тивийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрлөөр үргэлжилж байна.
Монголын Үндэсний музейд: “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл гарна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: МУЭ-ийн гишүүн, уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан, зураач Н.Ринчин-Очирын “Тэнгэрийн хэл” үзэсгэлэн энэ сарын 8-ныг хүртэл гарна.
МУЭ-ийн “Арт галерей”-д: “Хийморь” уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 10-ныг хүртэл гарна.
Киргизийн Бишкек хотноо: Чөлөөт болон сонгомол бөхийн ААШТ болно.
Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд: “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Киприйн Пежейа хотноо: дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно.
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!