Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. 2026 оны дөрөвдүгээр сарын 13-19-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Улаанбаатарт:
4 дүгээр сарын 13-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
4 дүгээр сарын 14, 15-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
4 дүгээр сарын 15-нд: Дэлхийн урлагийн өдөр тохионо.
4 дүгээр сарын 15-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 15-нд: COP17 бага хурлын хүрээнд салбарын иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд мэдээлэл өгнө.

4 дүгээр сарын 16-нд: Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонт Морин хуур найрал хөгжмийн "Novel Melody" тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.
4 дүгээр сарын 16, 17-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
4 дүгээр сарын 17-нд: Олон улсын хөшөө дурсгал, дурсгалт газруудын өдөр тохионо.
4 дүгээр сарын 17-нд: “Best of Chono”пянзны нээлт, амьд хөгжмийн тоглолт On'n Off Production House-т болно.
4 дүгээр сарын 18-нд: МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ыг 24 дэх жилдээ зохион байгуулна.
4 дүгээр сарын 18-нд: “Дэлхийн цирк Монголд-2026” тоглолт "АСА аренад" болно.

4 дүгээр сарын 18-нд: Австрын хөгжмийн зохиолч Л.Минкусын мэндэлсний 200 жилийн ойд зориулсан “Дон Кихот” балетыг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.
4 дүгээр сарын 18-нд: Монгол Улсын Филармонийн Морин хуур найрал хөгжмийн “Чөлүгэн” дөрвөлийн нэрэмжит Мэргэжлийн морин хуурын дөрвөлийн олон улсын анхдугаар уралдааны “Гала концерт” Улсын Филармонийн концертын танхимд болно.
4 дүгээр сарын 19-нд: Улсын Филармонийн Симфони оркестрын "Сонгодог үдэш" концертыг Улсын Филармонийн концертын танхимд тоглоно.
Орон нутагт:
4 дүгээр сарын 13-нд: Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт "Зочломтгой монгол хүн" аймгийн аялал жуулчлалын нэгдсэн форум болно.
4 дүгээр сарын 15-нд: Орхон аймгийн Соёл, урлагийн цогцолборт "Best of Эмоци" инээдмийн интертайнмент шоу тоглолт болно.
4 дүгээр сарын 18-нд: Орхон аймагт “Камертон” хамтлаг "Хайрын хот" VIP тоглолтоо толилуулна.

Хилийн чанадад:
4 дүгээр сарын 16-18-нд: БНСУ-ын Пусан хотын кино ордонд 2026 оны “Монгол кино өдөрлөг”-ийг гурав дахь жилдээ зохион байгуулна.
4 дүгээр сарын 18, 19-нд: Сайтама мужийн Токорозава дүүрэгт байрладаг Нисэхийн дурсгалын хүрээлэнд уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын баяр”-ыг Япон Улс дахь Монголын Оюутны Холбоо /ЯМОХ/ болон “Хаврын Баяр Зохион Байгуулах Хороо”-ноос хамтран зохион байгуулна.
-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ж.Болор

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!