
Өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 13-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь намын бүлэг хуралдана.
11:00 цагт Нийслэлийн цагдаагийн удирдах газарт: ЦХИХХЯ болон ЦЕГ-аас хамтран зохион байгуулж байгаа "Эвдрээгүй ирээдүйг бүтээе" Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг аяны нээлт болно.
11:00 цагт Нийслэлийн цагдаагийн удирдах газарт: Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн, цаашид хэрэгжүүлэх ажил, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл гарна.
БНХАУ-ын Бээжин хотноо: Цахилгааны инженерчлэл дэх хиймэл оюун ухааны асуудлаарх олон улсын хоёрдугаар симпозиум /ISAIEE 2026/ энэ сарын 13-ныг хүртэл болно.
Киприйн Пежейа хотноо: Дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно.
Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт: "Зочломтгой монгол хүн" аялал жуулчлалын нэгдсэн форум болно.