Энэ онд 2355 гарааш чөлөөлж, 14 байршилд явган замын засвар, шинэчлэл хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Байгаль орчин Бусад
Огноо
Унших
10 минут 21 секунд

Энэ онд 2355 гарааш чөлөөлж, 14 байршилд явган замын засвар, шинэчлэл хийнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав.

Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тухайлбал, “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ын бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгосон юм. Форумыг дөрөвдүгээр сарын 20-нд зургаан чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна.

Мөн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг бүх шатанд эрчимжүүлж, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад хүргүүлж, захиалагчийн хяналтыг сайтар тавьж ажиллах үүрэг өгсөн.

Нийслэлийн Засаг дарга 2023 онд нийт 444 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг харьяа байгууллагуудад шилжүүлэхээс гүйцэтгэл 90.9 хувьтай байна. Зураг төсөв, ажлын даалгаваргүй 94 ажил байснаас 34-ийг нь шийджээ.

Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбайн өнгө, үзэмжийг сэргээх, засварлах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг дүүргүүдэд үүрэг болгосон. Энэ хүрээнд дүүрэг бүр тоглоомын талбайд үзлэг шалгалт хийж, гэмтлийг засварлахаар санхүүгийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Түүнчлэн нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчил арилгах хашаа, гарааш арга хэмжээний ажлыг эхлүүлж, тохижилтын ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсний дагуу Ажлын хэсгийг байгуулжээ.

Энэ онд 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөр төлөвлөсөн. Мөн гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн 14 байршилд 14 мянган ам метр талбайд явган замын засвар, шинэчлэл хийх юм.

“Зургаадугаар сарын 1-н гэхэд дунд оврын болон цахилгаан автобуснууд орж ирнэ”

Автобусны парк шинэчлэлийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Энэ жил 800 автобусаар парк шинэчлэл хийж байгаа. Үүний 600 нь дизель, 150 нь цахилгаан, 50 нь дунд оврын автобус. Дөрөвдүгээр сарын 26-н гэхэд цахилгаан автобуснууд үйлдвэрээс гарч эхэлнэ. Дизель автобуснуудын хувьд тавдугаар сарын дундаас үйлдвэрээс гарна. Зургаадугаар сарын 1-н гэхэд дунд оврын болон цахилгаан автобуснууд орж ирэхээр төлөвлөсөн” гэлээ.

Хотын дарга автобуснууд нэгдсэн стандарттай байх ёстойг онцолж байлаа. Мөн автобусны буудлын шинэчлэлийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Энэ жил гэр хорооллын бүсэд автобусны 200 буудлыг шинэчлэхээр төлөвлөсөн. Хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байгаа” хэмээв.

477 оюутныг цагийн ажилд зуучиллаа

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр “Нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 53.7, ажилгүйдлийн түвшин 4.3 хувьтай байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 56.1 хувьтай байгаа. 2018 онтой харьцуулахад хөдөлмөр эрхлэлтийн түвшин 4.3 пунктээр өсөж, ажилгүйдлийн түвшин 3.3-аар буурч, ажиллах хүчний оролцооны түвшин 2.7 пунктээр өссөн. 2022 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн ажил үйлчилгээнд 69 мянган иргэн хамрагдлаа. Өнөөдрийн байдлаар ажил олгогчоор бүртгэгдсэн 482 аж ахуйн нэгж, байгууллага 2093 ажлын байрны захиалга өгч, 3673 иргэнийг “E-job” системд бүртгэж, 948 иргэнийг ажилтай болгосон. Цагийн ажлын байрны “One day job” аппликэйшн ажиллуулж, их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн Оюутныг дэмжих 18 төвтэй хамтран ажиллаж, 477 оюутныг цагийн ажилд зуучиллаа” хэмээн удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв.

Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд их үйлдэгдэж байна

Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Нийслэлийн хэмжээнд 17 байгууллагын асрамж, халамжийн 25 төвд 786 хүүхэд амьдарч байна. Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд өнгөрсөн онд 6442 дуудлага ирснээс 5153-ыг нь шийдвэрлэсэн. Он гарснаас хойш 1759 дуудлага, мэдээлэл ирснээс шийдвэрлэлт 40.3 хувьтай байна. Нийт дуудлагын 95.8 хувь нь бие, махбодийн хүчирхийлэл, 34.6 хувь нь сэтгэл санааны, 24.8 хувь нь үйл хайхрах хүчирхийлэл байгаа. 10-16 насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх магадлал өндөр байна. Хүчирхийллийн 74 орчим хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг. Зургаан түр хамгаалах байр, найман нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байгаа. 922 иргэнд хамгааллын үйлчилгээ үзүүлснээс 65.5 хувь нь хүүхэд байна” гэлээ.

Хотын дарга хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг долоо хоног тутам танилцуулж байхыг үүрэг болгов.

Жуулчдын тоо өсжээ

Аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх: “Өвлийн улиралд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ жилээр Монголд” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Энэ хүрээнд 4500 орчим жуулчин ирсэн. Мөн аялал жуулчлалын форум зохион байгуулж, хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр хийлээ.

“Өвлийн наадам” арга хэмжээнд Буриад, Тува, Халимаг Улсаас 20, ӨМӨЗО-ноос зургаа, 21 аймгаас 400 гаруй, Улаанбаатар хотоос 450 орчим тамирчин оролцож, сонирхогчдын тэмцээнд 500 гаруй үзэгч оролцож, 10 мянга орчим хүн үзэж сонирхсон.

“Бүргэдийн баяр” арга хэмжээг зохион байгуулахад 19 бүргэдчин оролцож, 8000 орчим хүн үзсэнээс 600 гаруй нь гадаадын жуулчин байлаа. Он гарснаас хойш нэгдүгээр улиралд Монгол Улс 102,528 жуулчин хүлээн авсан. Энэ нь өнгөрсөн оноос 36 хувиар өссөн үзүүлэлт” гэв.

Мөн БНХАУ, БНСУ, Япон, Англид болох аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд оролцохоор төлөвлөж байгаагаа уламжлав.

Дээрх жуулчдын 60 орчим хувь нь Улаанбаатарт ирж, нийслэлийн төсөвт 60 сая ам.долларын орлого оруулжээ. 2019 онд хамгийн олон буюу 577 мянган жуулчин ирж байсан.

Ү.Оюунзул: KFC Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн тохижилтын ажил хийнэ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул: “Цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га талбайн 183 га талбайд тохижилт, ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажил хийж байна. Энэ талбайн ерөнхий төлөвлөлт гарчихсан. KFC компани 2014 оноос хойш байгууллагынхаа ойг тохиолдуулан нийслэлийн иргэдэд хэрэгтэй тохижилт, бүтээн байгуулалт хийх хүсэлтийг тавьж, төслөө бичиж, хөрөнгөө босгосон. Ингээд манай төлөвлөлтийн дагуу 1.1 га талбайд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож, хүүхэд, залуучууд, ахмадууд, гэр бүлүүдэд зориулсан тохижилтын ажил хийхээр болсон юм. Энд ямар ч худалдаа үйлчилгээ, хөшөө, дурсгал байхгүй. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд зөвхөн тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийж, нийслэлийн өмчид бүртгүүлнэ. Мөн ногоон байгууламж сүйтгэхгүй, олон улсын стандартад нийцсэн зүлэг хийж, мод тарина” гэлээ. Хотын дарга хууль, дүрмээ баримталж ажиллаарай хэмээсэн юм.

Барилгын ажлын явцад гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.

  • Нийслэлийн хэмжээнд 2023 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг яаралтай бэлэн болгож, худалдан авах ажиллагааны эрх шилжсэн байгууллагад шуурхай хүргүүлж, уялдуулж ажиллах.
  • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудасны мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, ажлаа эрчимжүүлэх.
  • Нийслэлийн хэмжээнд орон сууцны зориулалтай барилгын нэг давхрыг өргөтгөөд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын барилга, байгууламжид газар хөдлөлт холбоотой эрсдэлийн үнэлгээ хийлгүүлж, арга зүйгээр хангаж ажиллах.
  • Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандартын шаардлага, машин тоног, төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт тавих ажлаа эрчимжүүлэх.
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажлуудаа эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАА-г дэмжих санд эргэн төлөгдөх 219 тэрбум төгрөгийн өр, авлага үүсжээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ
ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа