
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 6 дахь өдрийн /2026.05.15/ барилдааны тоймыг толилуулж байна.
Рога А.Амарсанаа/М-14/ энэ өдөр Рюүдэн/М-16/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 3 даваа, 3 унаатай болоод байна.
Өнөөдөр ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-13/ Фүжирёога/М-17/ -той учраа тааран барилдаж түүнд хатакикоми мэхээр унаснаар 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ башёг 5 даваатай тэргүүлж яваа Котоейхо/М-13/ өнөөдөр Ура/М-11/ -тай оноолт таарч барилдан түүнд уватэнаге мэхээр унаснаар 1 унаа, 5 даваатай боллоо.

Өнөөдөр Чиёошома Г.Мөнхсайхан/М-7/, Аби/М-9/-тэй таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяснаар тэд адилхан 3 даваа, 3 унаатай болоод байна.


Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-8/ энэ өдөр Чураноүми/М-6/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар тэд адилхан 4 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Ошёома П.Дэлгэрбаяр /М-8/ Фүжисэйүн/М-6/-тэй оноолт тааран барилдаж түүнийг окүридаши мэхээр хаяснаар тэд адилхан 3 даваа, 2 унаатай боллоо.

Комүсүби Вакатакакаге энэ өдөр Фүжинокава/М-1/-тай оноолт таарч хүч үзэн барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 1 унаа, 5 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Атамифүжи энэ өдөр Гонояама/М-4/-тай учраа тараан хүч сорьж түүнд ошидаши мэхээр унаснаар 2 даваа, 4 унаатай болсон Гонояама 5 даваа, 1 унаатай башёг амжилттай үргэлжлүүлж байна.
Сэкиваке Котошохо энэ өдөр Дайэйшёо/М-4/-той учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяснаар 3 даваа, 3 унаатай боллоо.
Озэки Котозакүра энэ өдөр Хирадоүми/М-3/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 4 унаатай болоод байна.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Охо/М-3/-той учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 6 даваатай болж Нацү башёг тэргүүлж эхэллээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!