![]()
Хөвсгөл аймгийн хил орчмын нутаг, хилийн зурваст иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бусаар хайгуул хийж байж болзошгүй талаар Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллийн дагуу хилийн цэргийн 0257, 0303 дугаар анги, хилийн тагнуулын тасаг, Улаан тайгын тусгай хамгаалалттай газраас 9 нэгж техниктэй, 36 алба хаагч тухайн газар оронд 13 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэлээ.
Улмаар хил орчмын дэглэм зөрчсөн монгол, хятад 9 иргэнийг саатуулж, Тагнуулын байгууллагад шилжүүлэн өгч, шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!