
Аргын тооллын 2026 оны 5 дугаар сарын 23. Бямба /Асралт/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 7, Санчир /Асралт/ гараг. Нэг цагаан мэнгэтэй, Их морь одтой, улаагчин тахиа өдөр.
Өдрийн наран 5 цаг 05 минутад мандаж, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр Гэмтнийг эрэх, байцаах шийтгэх, хагалгаа хийлгэх, буг дарах, Газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!