
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 14 дэх өдрийн /2026.05.23/ барилдааны тоймыг толилуулж байна.
Өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил/М-13/ Нишикифүжи/М-9/-тэй учраа тааран барилдаж түүнд хатакикоми мэхээр унаснаар 2 даваа, 12 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-8/ энэ өдөр Рога А.Амарсанаа/М-14/-тай учраа тааран барилдаж түүнийг шитатэнаге мэхээр давснаар 8 даваа, 6 унаатай болоод байна.

Асахакүрюү Р.Жамъянтогтох/М-8/ башёгийн 14 дэх өдөр Рюүдэн/М-16/-тэй хүч үзэн түүнийг цүкиотоши мэхээр давснаар тэд адилхан 5 даваа, 9 унаатай боллоо.

Чиёошома Г.Мөнхсайхан/М-7/ өнөөдөр Митакэүми/М-14/-тэй оноолт тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 9 унаатай болсон бол Митакэүми 8 даваатай болов.
Гонояама/М-4/ энэ өдөр Чураноүми /М-6/-тэй учраа тааран барилдаж түүнд ёритаошии мэхээр унаснаар 8 даваа 6 унаатай болж, Чураноүми 9 даваа, 5 унаатай болов.
Ёшинофүжи/М-2/ өнөөдөр Фүжирёога/М-17/-тай учраа тааран барилдаж түүнд сүкүинаге мэхээр унаснаар 10 даваа, 4 унаатай болов.
Охо/М-3/ энэ өдөр Тобизарюү/М-15/-тэй оноолт тааран хүчээ сорин түүнийг ошидаши мэхээр давж 8 даваа, 6 унаатай болоод байна.
Таканошёо/М-1/ өнөөдөр Шодай/М-5/-тай оноолт тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 6 даваа, 8 унаатай боллоо.
Комүсүби Вакатакакаге өнөөдөр Котоейхо/М-13/-той таарч барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар 11 даваа 3 унаатай энэ башёг амжилттай үргэлжлүүлж байна.
Сэкиваке Атамифүжи энэ өдөр Сэкиваке Котошохо-той таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар тэд адилхан 8 даваа 6 унаатай болов.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Хакүнофүжи/М-10/-тэй учраа таарч барилдан түүнд ёритаоши мэхээр унаснаар 11 даваа, 3 унаатай болов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!