![]()
Чөлөөт бөхийн “Улаанбаатар опен” тэмцээнийг 6 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд "Буянт Ухаа" спортын ордонд зохион байгуулна.
Монголын чөлөөт бөхийн холбоо нь 2025 оноос эхлэн дэлхийн нэгдсэн бөхийн холбооны албан ёсны календарьт багтдаг, дэлхийн чансааны оноо олгох дөрвөн том цуврал тэмцээний 3 дахь тэмцээнийг “Улаанбаатар опен” нэрийн дор эх орондоо амжилттай зохион байгуулж эхэлсэн. Тус тэмцээн энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн болоод байна.
Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 30 орчим орны 400 гаруй шилдэг тамирчид оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд олимп, дэлхийн аваргууд болон медальтнууд олноороо хүрэлцэн ирж байгаа аж.
Тодруулбал, АНУ, ОХУ, Иран, Япон, Болгар, Турк, Казахстан, Энэтхэг, Хойд Солонгос, БНХАУ тэргүүтэй орнуудын дэлхийн шилдгүүд Улаанбаатарын дэвжээнд хүч, ур чадвараа сорин барилдана.

Эх сурвалж: МЧБХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!