![]()
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа тун удахгүй эхэлнэ. Тус даваанд ам авсан байдлыг танилцуулъя.
- Увс аймгийн Ховд сумын харьяат, Дархан аварга Н.Батсуурь - Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Улсын харцага Э.Дашийг
- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж - Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын начин Л.Энхсаруулыг
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр - Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, Улсын начин Б.Түвшинтөгсийг
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд - Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, аймгийн начин Б.Сундуйжавыг,
- Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын арслан Э.Батмагнай - Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Улсын начин Э.Мөнхжаргалыг,
- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий - Архангай аймгийн Тариат сумын харьяат, аймгийн арслан Ө.Батсуурийг,
- Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан М.Лхагвагэрэл - Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын заан С.Сүхбатыг тус тус амлан авч, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Улсын заан Д.Хүдэрбулга - Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Д.Алтанцоож, нар тунаж барилдахаар боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!