![]()
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна.
Тус даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын начин Л.Энхсаруул, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, Улсын начин Б.Түвшинтөгс, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Улсын начин Э.Мөнхжаргал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Д.Алтанцоож, Архангай аймгийн Тариат сумын харьяат, аймгийн арслан Ө.Батсуурь, Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, аймгийн начин Б.Сундуйжав нар учраа бөхчүүдээ өвдөг шороодуулан Улсын харцага цолын болзлыг хангалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!