![]()
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ. Тус даваанд ам авсан байдлыг танилцуулъя.
- Увс аймгийн Ховд сумын харьяат, Дархан аварга Н.Батсуурь - Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Б.Өсөхбаярыг,
- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж - Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн арслан Э.Баасанжавыг,
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр - Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Х.Наранбаярыг,
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд - А/а Б.Номиндалайг
- Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын арслан Э.Батмагнай - Завхан аймгийн Отгон сумын харьяат, Улсын харцага Т.Бэгзсүрэнг
- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий - Ц/а Ж.Жамбалдоржийг
- Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан М.Лхагвагэрэл - А/а А.Нармандахыг
- Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Улсын заан Д.Хүдэрбулга - А/а Г.Төрмөнхийг
- Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын заан С.Сүхбат - Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын начин Б.Сосорбарамыг
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Улсын харцага Э.Даш - А/а Н.Намнансүрэнг
- Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын начин Л.Энхсаруул - А/а Б.Бат-Эрдэнийг
- Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, Улсын начин Б.Түвшинтөгс - А/а Ж.Жавхланг
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Улсын начин Э.Мөнхжаргал - А/а Мөнхбаатарыг
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Д.Алтанцоож - Архангай аймгийн Чулуут сумын харьяат, аймгийн арслан Б.Шаравдоржийг,
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн арслан Н.Амгаланбаатар - Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат,
- Аймгийн начин Б.Сундуйжавыг тус тус амлаж, Архангай аймгийн Тариат сумын харьяат, аймгийн арслан Ө.Батсуурь, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, цэргийн заан Б.Гончигсүрэн нар тунаж барилдахаар боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!