Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгууд бариаллаа.
Соёолонд 230 гаруй хурдан хүлэг бүртгүүлснээс 60 орчим нь хэмжилтдээ тэнцэлгүй хасагдлаа. Түрүүлж, айрагдсан морьдыг танилцуулъя.
Түрүү магнай: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Ч. Батжаргал Хонгор халзан
Аман хүзүү: Дархан-Уул аймгийн Дархан сумын Аймгийн алдарт уяач Г.Ариунболдын Хараацай алаг
Айргийн гуравт: Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Монгол Улсын Манлай уяач Б.Норовсамбуугийн Хээр
Айргийн дөрөвт: Архангай аймгийн Чулуут сумын Ц.Энхболдын Халтар
Айргийн тавд: Төв аймгийн Заамар сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Ч.Уламбаярын Халтар үрээ тус тус хурдалснаар унасан хүүхэд, уясан эзнээ баясгаж, наадамчин олныг огшоолоо.







Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!