Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дэлхийн шилдэг сурагчид хуран чуулсан Олон улсын физикийн 56 дугаар олимпиад (IPhO 2026) Колумб Улсын Букараманга хотод амжилттай зохион байгуулагдаж, Монголын сурагчид дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.
Дэлхийн 90 гаруй орны 400 гаруй шилдэг сурагч онолын болон туршилтын нарийн төвөгтэй даалгавруудаар өрсөлдсөн энэхүү нэр хүндтэй олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон шигшээ баг түүхэн амжилт үзүүлж, багийн таван сурагч бүгд медаль хүртэн эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөжээ.
Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид:
- Мөнгөн медаль: Э.Ичинбат – Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
- Мөнгөн медаль: А.Орхонтуул– МУИС-ийн Ерөнхий боловсролын ахлах сургууль
- Мөнгөн медаль: М.Мөнх-Оргил – Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
- Мөнгөн медаль: Б.Эрмүүн – Шинэ Монгол сургууль
- Хүрэл медаль: Г.Амармэнд – Дархан-Уул аймгийн Од сургууль
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ш.Батболд

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!