Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна.
Тус даваанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, Аймгийн начин Б.Сундуйжавыг амлаж барилдсан. Гэвч Аймгийн начин Б.Сундуйжав учраа бөхөө өвдөг шороодуулж, энэ жилийн наадмын анхны Улсын заан цолын болзолыг хангалаа.
Мөн Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын начин Л.Энхсаруул Улсын арслан Ц.Содномдоржоор долоо давж, Улсын заан цолын болзолыг хангаад байна.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!