ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 30 /Kazinform/. Бид түүхэн дэх хамгийн том газрын тосны хэлцлийг Венесуэлтэй байгууллаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ. Энэ тухай ВВС мэдээлснийг эш татан Кazinform дамжуулав.
Энэхүү түүхэн хэлцэл нь Америкийн нефтийн нөөцийг хоёр дахин нэмэгдүүлж, нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр америкчуудын хэрэглэдэг бензиний үнэ дорвитой буурна гэж тэрбээр Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нийгмийн сүлжээнд бичихдээ “энэхүү гэрээ бол Америкийн болон Венесуэлийн ард түмнүүдийн аль алиных нь ялалт мөн” гэсэн байна. “Венесуэлийн хувьд энэ хэлцэл хувийн хэвшлийн 100 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж, өндөр цалинтай олон мянган өндөр ажлын байрыг бий болгож, тус улсын эдийн засгийг сэргээхэд тус дөхөм болно” гэж тэрбээр бичжээ.
Трамп бичихдээ, Рубио болон Батлан хамгаалахын сайд Пит Хегсет болон Венесуэлийн түр Ерөнхийлөгч Делси Родригес нар “хувийн хэвшлийн бизнесийн түншлэлийн хүрээнд” тохиролцоонд хүрснийг мэдэгдсэн боловч энэ талаар тодорхой зүйл дурдсангүй.
Д.Родригес 63 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн ордуудыг 100 жилийн хугацаатай концессийн гэрээгээр хувийн хамтарсан үйлдвэрийн газарт өгчээ.
Сануулан дурдахад, Венесуэлийн Ерөнхийлөгч асан Н.Мадурог баривчлан авч явсны дараа Д.Трамп дэлхийн хамгийн их нөөцтэй Венесуэлийн нефтийг ашиглана гэж мэдэгдэж байсан билээ. Ингэхдээ Венесуэлээс АНУ-д 50 сая баррель нефтийг нийлүүлнэ гэж байв.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!