“Астана-2023” Ази тивйн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 кг жинд энэ жилийн улсын аварга, өнгөрсөн жилийн МБАТС-ын наадмын аварга “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Чинболдын Отгонтуяа мөнгөн медаль хүртэв.
Азийн аваргад анх удаа зодоглосон, Дорноговь аймгийн уугуул 22 настай түүний хувьд үдээс өмнө нь Вьетнам, Казахстаны бөхчүүдийг ялсан бөгөөд шигшээ барилдаанд “Токио-2020” олимпийн мөнгө, “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Пан Чянь Юйд 2:6-гаар ялагдсан.
Манай бөх финалд өрсөлдөгчөөсөө айж бэргэлгүй зоримог дайчин барилдсан ч аргагүй туршлага дутаж ялагдлаа.
"Астана-2023" насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрлийн эхний өдрийн таван жингийн медальтнууд:
50 кг-д алт Ремина Ёшимото /Япон/, мөнгө Жасмина Иммаева /Узбекистан/, Хүрэл Фэн Зы-Чи, Миран Чеон /БНСУ/
55 кг-д: алт Пан Чянь Юй /БНХАУ/ мөнгө Чинболдын Отгонтуяа, хүрэл Марина Седнева/Казахстан/, Рино Катаока /Япон/
59 кг: алт Юи Сакано/Япон/, Жуомалага Жуомалага /БНХАУ/, Калмира Билимбек Кызы /Киргиз/
68 кг: алт Ами Иши/Япон/, мөнгө Ниша Ниша /Иран/, хүрэл Елена Шалыгина /Казахстан/, Жоу Фэн /БНХАУ/
76 кг: Эльмира Сыздыкова /Казахстан/, Айпери Медет Кызы /Киргиз/, хүрэл Жян Чянь/БНХАУ/, Прия Прия /Иран/