Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд “Үндэсний хиймэл дагуул” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах судалгааг хийхээр төлөвлөж байна.
Энэ чиглэлээр 2012 онд Япон Улс, 2014 онд Бүгд Найрамдах Франц Улсаас зөвлөх үйлчилгээ авч байсан. Мөн 2022 онд ЦХХХЯ-наас ШУА болон Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн Мэдээлэл, холбооны судалгаа хөгжлийн төвтэй хамтран, “Харилцаа холбооны хиймэл дагуул бүтээх, хөөргөх, эзэмших, ашиглах техник эдийн засгийн урьдчилсан судалгаа”-г хийсэн.
Иймд дээрх судалгаанд үндэслэн Үндэсний хиймэл дагуул төслийн техник эдийн засгийн үндэслэлийг Сансрын холбооны тоон хиймэл дагуулын шаардлагын дагуу шинэчлэн боловсруулах судалгааны ажилд ажил гүйцэтгэх тухай үнийн санал, үнийн саналын задаргаа, байгууллагын танилцуулга, ажиллах багийн мэдээлэл, ажил гүйцэтгэх хуваарь, ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт зэрэг мэдээллийг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дотор [email protected] хаягаар ирүүлнэ үү.