Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/ болон Нийслэлийн төв лабораторийн албан хаагч нар Хэмжил зүйн хүрээлэнгийн Эталоны лабораториудын үйл ажиллагаатай 2023 оны 04 дүгээр сарын 20 өдөр танилцлаа.
Байгууллагын дотоод газар, хэлтэс, нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах, мэдлэг мэдээлэл, туршлагаа харилцан солилцох, Үндэсний болон Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд сургалт, семинар, уулзалтыг зохион байгуулах, “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг угтсан төлөвлөгөөт ажлын дагуу энэхүү уулзалтыг зохион байгуулсан юм.
Энэ үеэр Улсын болон анхдагч эталоны хадгалалт, ашиглалт, нэгж дамжуулалт, хэмжлийн нэгж дамжуулалтын тогтолцоо, ур чадварын харьцуулалт, Үндэсний болон Олон улсын лаборатори хоорондын харьцуулалт болон лабораториудын чадавхыг Олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн туршлага гэсэн чиглэлийн хүрээнд санал солилцлоо.