Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын 2023 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн А/92 тоот тушаалаар, Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын 11 албан хаагчдад улсын ахлах байцаагчийн эрх, 3 албан хаагчдад улсын байцаагчийн эрхийг тус тус олголоо.
Эрх олгогдсон улсын байцаагч, улсын ахлах байцаагчдад албаны дугаар бүхий үнэмлэх, тэмдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва гардуулж, салбарын хяналтыг хууль тогтоомжийн хүрээнд шударга, мэргэжлийн түвшинд хэрэгжүүлж ажиллахыг даалгалаа.