УИХ-ын дарга Г.Занданшатар: Импортоос хэт хараат эмзэг эдийн засагтай удаан байж болохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 43 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар: Импортоос хэт хараат эмзэг эдийн засагтай удаан байж болохгүй

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Япон Улсын хөгжлийн загвар, туршлагаас суралцах, сайн жишиг туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгын үүднээс “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлэгийг зохион байгуулж буй.

Цуврал хэлэлцүүлгийн хүрээд Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран “Япон Улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогын туршлага судлах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.05.16) Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки, “ЖАЙКА” Олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Сангийн яам, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, их дээд сургуулиуд, төрийн бус байгууллагууд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулагчдад талархал илэрхийлээд Япон-Монголын дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хугацаанд хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн харилцаанд хүрч, эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулж хамтын ажиллагаа тэлсээр байгааг онцлов. Тэрбээр, Миний хувьд Япон Улсын хөгжлийн загвар, Ази маягийн эдийн засаг, засаглалын тогтолцооны сайн жишгийг судлах зорилгоор “Япон лугаа адил хөгжье” уриалгыг гаргасан. Энэ хүрээнд өмнө нь Япон Улсын хүмүүнлэгийн боловсрол, Аж үйлдвэржилт ба Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг, Төсвийн хөрөнгө оруулалтын стандарт, Төрийн албаны тогтолцоо зэрэг 5 сэдвээр цуврал хэлэлцүүлгийг “ЖАЙКА” Олон улсын байгууллагатай хамтран өрнүүлсэн. Өнөөдрийн хэлэлцүүлгийг “Япон Улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг, дунд үйлдвэр” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Монгол Улсын хувьд нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж, бусад улс оронд худалдаалан валютын орлого олдог бүтээгдэхүүн бараг байхгүй, зөвхөн байгалийн баялгаа зарж байна. Энэ нь түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хэт хараат, эмзэг эдийн засагтай болгодог. Цаашлаад нийгэмд дундаж давхарга тэлэхгүй байх үндсэн шалтгаан болж байна. Импортоос хэт хараат, эмзэг эдийн засагтай байгаа энэ байдал цаашид удаан үргэлжилж болохгүй. Тиймээс шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Ялангуяа аж үйлдвэрлэлээ хөгжүүлж, бизнесийг дэмжиж, экспортлогч улс болох шаардлага бидэнд үүсээд байна. Ийнхүү экспортоо тэлэхэд жижиг дунд үйлдвэрлэл чухал ач холбогдолтой хэмээлээ. Японы нийт аж үйлдвэрүүдийн 90 гаруй хувь нь жижиг дунд үйлдвэр бөгөөд нийт ажил эрхлэдэг иргэдийн 70 орчим хувь нь ажилладаг байна. Орон нутагт ажлын байрыг бий болгоход жижиг дунд үйлдвэр эрхлэгчид ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки “Япон Улсын Засгийн газраас Эдийн засаг, аж үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газраар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого явуулсаар ирсэн. Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрийг төрөлжүүлж, жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Японы Улсын жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлсэн туршлага Монгол Улсын хөгжилд тус нэмэр болоосой хэмээн хүсч байна” хэмээгээд өнгөрсөн гуравдугаар сард Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсад албан ёсны айлчлал хийж хоёр улсын харилцааны дараагийн 50 жилийн хамтын ажиллагааг урагшлуулах томоохон алхам хийснийг тэмдэглэсэн юм.

Улсын Их Хурлаас 2019 онд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжийн цар хүрээ, ангилал, төрийн зохицуулалт, дэмжлэг, санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгосон. Цаашид жижиг, дунд үйлдвэрийг кластераар хөгжүүлэх, томоохон үйлдвэр дагасан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх шаардлага бий. Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг чухал гэдгийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин хэлэлцүүлгийн үеэр онцлоод энэ зорилгоор байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн засаглалыг сайжруулах, зээлийн өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр олон улсын сайн жишгийг судлан хэрэгжүүлэх шаардлагатайг дурдсан.

“ЖАЙКА” Олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи “Аж үйлдвэрийг хөгжүүлэх, солонгоруулахад чиглэсэн жижиг дунд үйлдвэрийн хүний нөөцийг бэлтгэх, аж ахуйн үйл ажиллагааг дэмжих төрийн бодлого, эрх зүйн орчныг бий болгох асуудал чухал. Манай улс дэлхийн II дайны дараагаас эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх улс орнуудын нэг болж чадсан. Энэ амжилтын үндэс нь төрөөс аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих үр дүнтэй бодлого боловсруулж хэрэгжүүлсэнд байгаа юм. Мөн төр, хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллагууд нэг цогц болж хамтран ажилласны үр дүн гэж харж байгаа” гэлээ.

Огата судалгааны хүрээлэнгийн зочин судлаач, “ЖАЙКА” Олон улсын байгууллагын Хувийн хэвшлийн хөгжлийн салбарын ахлах зөвлөх, Олон улсын их сургуулийн Олон улсын бизнесийн судалгааны тэнхимийн дэд профессор Фүнабаши Гакү Япон Улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг, дунд үйлдвэр сэдвээр илтгэл танилцуулсан. Тэрбээр бүтээмжийн хүчин зүйлс, бодлогын дэмжлэг, Япон маягийн менежмент, жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэтийн төлөв зэрэг дэд сэдвүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан. 1940-өөд онд нэхмэл эдлэл Япон Улсын экспортын голлох бүтээгдэхүүн байсан бол 1970 он гэхэд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт огцом өссөн байна. Өнөөдрийн байдлаар тус улсын голлох үйлдвэр автомашин байгаа, тус улсын автомашины үйлдвэрлэл аажим, тогтмол өсөлттэй байдаг онцлогийг хэлж байлаа. Голлох нэр төрлийн үйлдвэрлэлийн дэлхийн зах зээлийн эрэлт ямар ч түвшинд байсан тус улс тухайн салбарын ажлын байрыг хадгалах бодлогыг баримталж байдгийг танилцуулсан. 1970-аад онд япончууд тухайн салбарын хөрөнгө оруулалтыг огцом нэмэгдүүлсэн буюу шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг сайжруулах арга хэмжээ авч ажиллаж байсан. Үүний дараа үйлдвэрлэлийн тогтолцоог сайжруулахад анхаарал хандуулж, салбарын хүний нөөцийг анхаарч, тэдгээрээс үйлдвэрлэлийн тогтолцоог сайжруулах чиглэлд гарч буй санал, санаачилгыг дэмжих ажлуудыг хийж иржээ. Эдгээрийн үр дүнд Япон Улсын автомашин үйлдвэрлэлийн салбарын хөгжил өндөр бүтээмжтэй болсон талаарх туршлагыг хуваалцсан. Үүний дараа бүтээгдэхүүн нэг бүр дээр чанар сайжруулах арга хэмжээг авч ажилласны үр дүнд тухай бүтээгдэхүүний үнэ цэн өсөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан аж.

Япон Улсын хувьд нэн тэргүүнд аж үйлдвэрийн хөгжлөө дэмжих бодлогын буюу хууль, эрх зүйн орчны дэмжлэг үзүүлсэн байна. Энэ нь 15-20 жилийн хугацаанд үргэлжилжээ. Энэ хугацаанд автомашин үйлдвэрлэлд нийлүүлэлт хийх жижиг үйлдвэрлэлүүдийг эхлүүлж, хөгжүүлжээ. Төрийн зүгээс тэдгээр үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний чанарыг сайжуулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьж, энэ төрлийн үйлдвэрүүдэд тоног төхөөрөмжөө сайжруулахад нь зориулж хямд өртөгтэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байна. 1950-иад онд Япон Улсын эдийн засгийн нөхцөл амаргүй байсан ч гол зорилтынхоо хүрээнд буюу өндөр үнэтэй, сайн чанарын тоног төхөөрөмжийг АНУ тэргүүтэй улс орнуудаас худалдан авахад зориулж төрөөс валют хуваарилах, тоног төхөөрөмжийн худалдан авалтад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгох гэх мэт бодлогын дэмжлэгүүд үзүүлж байжээ. Түүнчлэн хямд өртөгтэй зээл авахын тулд салбарын жижиг үйлдвэрүүд нэгдэж, мэргэжлийн холбоод байгуулан хамтран ажиллаж эхэлсэн онцлог, үүний эерэг үр дагаварын талаар танилцуулсан юм. Төр засгаас нь тодорхой салбарыг онцгойлон бодлогоор дэмжсний өөр нэг ойрын жишээ буюу Тайландын автомашин үйлдвэрлэлийн салбарыг төрөөс бодлогоор дэмжсний амжилттай үр дагаварыг мөн илтгэлдээ дурдаж байсан. Тайланд хямд зээл биш, харин шинэ төрлийн хөрөнгө оруулалтыг урамшуулах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлсний үр дүнд 2000 оноос хойш өндөр өсөлттэй, үр өгөөжтэй байгаа жишээг дурдсан.

Япон Улс автомашины аж үйлдвэрээ дэмжих хүрээнд сайн чанарын тоног төхөөрөмжийг нэвтрүүлсний дараа үндэсний аж үйлдвэрүүдээ дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, зах зээлийг импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс хамгаалах шаардлага үүссэн. Үйлдвэр бүр, үндэсний хэмжээнд бүтээмжийг нэмэгдүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байжээ. Тухайн үед “Шинжлэх ухаанч менежментийн арга хэрэглэх” гэдэг нэрээр Америкийн автомашин үйлдвэрлэлийн, аж үйлдвэрийн ноу-хауг нэвтрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Ингэхдээ тэрхүү ноу-хауг шууд хуулбарлалгүй, бага багаар нэвтрүүлэх зуураа өөрийн онцлогт нийцүүлэн өөрчлөх байдлаар Японы ноу-хауг бий болгож байсныг хэлсэн юм. Аливаа төрлийн үйлдвэрлэлд сайжруулалт нэн чухал бөгөөд тасралтгүй сайжруулалт хийж байхын ач холбогдлыг тэрбээр хэлээд Япон Улсын хадаас үйлдвэрлэгч жижиг үйлдвэр урт хугацааны тогтвортой сайжруулалт, теххнологио сайжруулсаар байсны үр дүнд өнөөдөр ухаалаг гар утасны жижиг эд ангийг үйлдвэрлэдэг нийлүүлэгч болсон жишээг дурдсан. Өрхийн жижиг үйлдвэрлэл байсан ч амжилтад хүрэхийн нууц нь тогтмол сайжруулалт хийх гэдгийг онцолж байсан.

Жижиг дунд үйлдвэрийн хувьд нийлүүлэгчтэй урт хугацааны, тогтвортой харилцаа үүсгэх нь нэн чухал байдгийг онцолж, ийм харилцааны суурь нь чанартай бараа бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэл болохыг илтгэгч мөн онцлоод холбогдох жишээнүүдийг дурдаж байсан. 1970-аад оноос шинэ тоног төхөөрөмж бүхий бүтээмжтэй үйлдвэрүүдтэй болсон Япон Улс бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг мэдлэг шингэсэн үйлдвэрлэлд шилжлүүлэх бодлого хэрэгжүүлэх оролдлого хийж байсан амжилтгүй жишээг танилцуулж байлаа. Монголчуудын хувьд өрхийн үйлдвэрлэл түгээмэл байдаг ч хамтын ажиллагаа дутмаг байдаг гэх жишээ олонтаа сонсож байснаа илтгэгч дурдаад “Тус бүрдээ үйл ажиллагаа явуулдаг онцлогтой байж болох ч үүнийг бүтээлч уулзалт зохион байгуулах гэх зэргээр нэгтгэж чадвал тэр дундаас дахин илүү амжилттай санаа “нахиалж” болох юм” гэдэг санааг дэвшүүлж байв. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд “технологи-менежмент-хөрөнгө” гэдэг хэлхээг нэн чухлаар эн тэнцүү үзэж тооцохын зэрэгцээ бүс нутгийн эдийн засаг, жижиг дунд үйлдвэр, аж үйлдвэрийн хөгжлийг цогцоор нь хөгжүүлэх тооцож, бодлогыг тодорхойлж авч хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэдэг санааг хэлж байв.

Японы аж үйлдвэрийн хөгжлийн туршлагыг ийнхүү хуваалцсаны дараа хэлэлцүүлэгт оролцогчид төрийн бүтэц дэх жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бүтцийн талаар, төрөөс үзүүлэх санхүүжилтийн дэмжлэгийг оновчтой, үр дүнд хүргэх туршлагын талаар, төрийн зохистой оролцооны талаар асууж, хариултуудыг авсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган болно
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган болно
 
“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо
“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ