МҮБХ-ноос 12 дугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг та бүхэнд танилцуулж байна.
12.05 Баасан, 10:00 цагт "Үндэсний бөх ба спортын шинжлэх ухаан" сургалт
12.06 Бямба, 13:00 цагт Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
12.07 Ням, 13:00 цагт Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан,
12.13 Бямба, 11:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
12.14 Ням, 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /гуравдугаар
тойргийн сүүлийн хагас/,
12.20 Бямба, 14:30-аас Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /дөрөвдүгээр
тойрог/,
12.21 Ням, 14:30-аас Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /дөрөвдүгээр
тойрог/,
12.27 Бямба, 11:00 цагт Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
12.29 Даваа, 13:00 цагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!