Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр цахим орчинд үйлдэгдэж буй Хүүхдийн эсрэг гэмт хэрэг болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөтгөсөн уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд, тус яамны удирдлагууд, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монгол банк, Монголын банкны холбоо, Арилжааны банкнууд, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбооны оператор компаниудын төлөөллүүд оролцлоо.
Уулзалтаар Хүүхдийн эсрэг гэмт хэрэг болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналыг хэлэлцэж, цаашид цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө гарган үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллахаар тогтлоо.