Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо АНУ-ын Хууль зүйн яамны Ерөнхий прокурорын дэд орлогч, Олон улсын харилцааны асуудал эрхэлсэн зөвлөх Брюс Шварц болон албаны бусад төлөөлөлтэй 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр уулзалт хийлээ.
Дэд сайд Б.Солонгоо уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны талаар мэдээлэл өгч, хоёр улсын хооронд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ талаар хоёр талт гэрээ байгуулах асуудлаар санал солилцлоо.
Түүнчлэн уулзалтаар авлигатай тэмцэх хүрээнд шүгэл үлээгчдийг хамгаалж, урамшуулал олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд АНУ-аас туршлага судлах, хууль сахиулах салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөнгө угаах, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд салбарын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх асуудлаар хамтран ажиллах боломжийн талаар талууд санал солилцлоо.