Стандарт, хэмжил зүйн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” болон “Стандарт, хэмжил зүйн салбарын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу хяналт-шинжилгээ хийлээ.
20 аймгийн хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтнүүдэд орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг нэмэгдүүлэх, хариуцлагыг сайжруулах зорилгоор ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН, ЗӨВЛӨМЖИЙГ цахимаар танилцуулж, санал бодлоо солилцлоо.