Дэлхий дээрх цорын ганц Монгол Наадам-Монгол соёлын дархлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Аялал жуулчлал Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
13 минут 23 секунд

Дэлхий дээрх цорын ганц Монгол Наадам-Монгол соёлын дархлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүний оюун бодолд нэвтрэх, Монгол хүний мөн чанарыг ойлгох, ерөөс Монголчууд хэн болохыг мэдэхийг хүсвэл хамгийн түрүүнд Монгол Наадам үзэх хэрэгтэй хэмээн ам бардам хэлж болох билээ. Энэ гараг дээрх цор ганц, анхны бөгөөд сүүлчийн нүүдэлчин түмний ертөнцөд ганцхан Монгол наадам төв азийн уудам цэнхэр тэнгэр дор зуны дунд сарын дэлгэр цагт болдог юм.

Монголчуудын хүчирхэгжин мандаж явсны гүн цаадтайх утга учир чухам юунд юм гэдгийг мэдрүүлэх, Монгол хэмээх өөрийн гэсэн онцгой нандин түүх соёлтой онхи ондоо хүмүүс энэ дэлхийн талыг эзлэн, ертөнцийг доргиож явсныг илтгэх нэгэн гогцоо нь энэ л баяр. Мөнхүү хэзээ ч давтагдашгүй нүүдэлчин соёлын толь нь гэж хэлж болох юм. Хүн хэмээх нь байгалийн бүтээл атал Монгол хүнийг Монгол хүн болгон бүтээдэг зүйл нь өөрийн гэсэн өвөрмөц гайхамшигт өв соёл билээ л. Тэр л өв соёлын гайхамшгийг бүрэн цогцоор нь уран гоёор дүрслэн харуулдаг, сэтгэлд хоногшиж хадагтдал үзүүлж чаддаг нь Наадам. Энэ ч утгаараа Наадам нь цагийн цагт арилж балралгүй, харин ч улам илүү утга учиртай болон дэлгэрч өнөөдрийн монголчуудын төрөлх соёл болон төлөвшсөн билээ.

Нүүдэлчин монголчууд өнөөдөр түүх соёлоосоо холдох тусам улам бүр эх соёлруугаа ойртон дөтлөхийг эрмэлзэн тэмүүлэх болсон билээ. Тиймдээ ч Наадам бол Монгол оршихын нэгэн баталгаа, өв соёлын хүчтэй дархлаа хэмээн үзэж илүү ихээр ач холбогдол өгөх болжээ. Урлаг спорт, соёл уламжлалын цогц үйл ажиллагаа болох наадмын нээлт болон хаалтыг найруулах нь урлаг соёлын лидерүүдийн хувьд тухайн оны хамгийн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг нь болдог юм. Тийм ч учраас наадмын найруулгыг хийх шилдгийн шилдэг уран бүтээлчийг өндөр шалгуураар сонгож үүрэг хүлээлгэдэг.

Энэ дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууд цөм бүгдээр энэ л баярыг эхнээс нь дуустал хараа сонор салгахгүй гурван өдөр цэнгэж баярлана. Наадмын нээлт, төрийн дуулал, бүрээ бөмбөр, цан хэнгэрэгийн сүрдэм нижигнээн, тэнгэрийн цаадтайд хүрэх шиг болдог уртын дууны гайхамшигт шуранхай, уяханаас уяхан эгшигт морин хуурын аялгуу. Энэ бүхнийг нэгэн дороос үзэх нь ямар ч хүнд асар их хүч оруулан сэргээх шиг болдог. Нээлтийн дуу хуур, үзэгдэл бүхэн нь хүний сэтгэлийн утсыг хөндөж, огшил, омогшил, бахархлыг нэгэн зэрэг төрүүлнэ. Үндэсний их баяр наадмыг хажуу дэргэдээс нь үзэх гэж, төв цэнгэлдэхийн ойролцоогоос нь ч хамаагүй чих тавин сонсож алсаас ч атугаа хараа тавих гэж хүн бүр тэмүүлдгийн учир нь тэр ээ. Мөнхүү наадмын асар талбайн гадуур тойрон алхваас тэр жилийнхээ хийморь лундаа, эрч хүчийг олдог хэмээн сүслэх нь ч бий.

Монгол төрийн ордонд дээдлэн залдаг Есөн хөлт цагаан тугаа төрийн хүндэт харуулууд иш юуг нь ч газар шүргүүлэлгүй өргөн мандуулсаар наадмын төв талбайд хүндэтгэн байршуулж байгаад наадмаа эхлүүлдэг. Монголчууд энэхүү сүр хүч шингэсэн, төрт улсын дээд билэгдэл болсон төрийн их цагаан тугийг ямагт мандуулан байх захиастай түмэн билээ. Их Чингис хаан улсаа нэгтгэн мандуулж, Их Монгол Улсаа байгуулаад, төрийн есөн хөлт цагаан тугаа түмний шүтээн болгон үеийн үед, үрийн үрд эрхэмлэн тахихыг зарлиг болгосон байдаг. Ирэх мянга мянган жилд яг л энэ ёсоо дагасан хүчирхэг сүрлэг наадмын төвд энэ шүтээнээ залж, тойрон наадамласаар байх учиртай билээ.

Монгол бол анхны Төрт улсаа 2230 жилийн тэртээ байгуулж байсан улс. Тэр цагт л монгол эрсийн ид хавыг сорьсон наадам цэнгэл хийдэг байсан хэмээн судлаачид олж тогтоосон байдаг. Дайнч, тулаанч эртний монголчууд тулгар төрөө, эх нутгаа тэмцэж хамгаалахын тулд, цэрэг эрсийнхээ эрэмгий гарамгай чанарыг ирлэж хурцлахын тулд хүч самбаа сорьсон морь, бөх, сурын наадам зохион байгуулдаг байсан байна. Энэ нь яв явсаар өнөөдрийн бидэнд өвлөгдөж ирэхдээ даяаршсан дэлхий ертөнц дээрх дан ганц нүүдэлчин түмэн, хүчирхэг түүхт үндэстэн гэдгийг нь ялган товойлгох соёлын том дархлаа болж чадсан юм. Монголчууд соёл, оюун санааны өндөр дархлаатай байдгийн гол үндэс нь магад зуны сардаа Наадам, хаврын тэргүүн сардаа Цагаан сарыг дэлхийн сонорт хүртэл тэмдэглэн баярладгийнх буй заа.

Наадам бол зөвхөн спорт, уралдаан, урлаг соёлын цогц үзүүлбэр болоод зогсохгүй гоо зүйн өндөр таашаалыг мэдрүүлдэг арга хэмжээ. Монголчууд наадамдаа эртнээс бэлдэнэ. Үзэсгэлэнтэй, өнгө төгөлдөрийн дээдийг өмсөж баясахыг ихэд хичээнэ. Хэдэн сар хоногийн өмнөөс өмсөх дээл, унах морь унаагаа зэхэн бэлдэж долоодугаар сарын 11-ний өдрийг догдлон хүлээнэ. Ингээд наадмын өглөө эртнээс бэлтгэж базаасан хувцас хэрэглэлээрээ үзэмж төгөлдөр гоёж гоодоод наадмын талбай руу зүглэж буй Монголчуудыг харахул уран зураг мэт.

Энэ дэлхийн улс орнуудаас Монгол улс уудам газар нутагтайгаараа эхний 20-д бичигдэнэ. Монголын хөх тэнгэр, хөхөмдөг цэнхэр сүрлэг уулс, эртний нууцыг хадгалан цэлийх тал хээр, зүйрлэшгүй тунгалаг ус мөрөн нь балар эртний түүх хүүрнэх шиг болдог далдын ид шидтэй. Хүмүүний сэтгэлийн гүн дэх нандин чавхдасыг хөндөм гайхалтай уран гоё байгальтай. Мөнхүү Монголын салхинаас эрх чөлөө үнэртдэг гэдэг. Энэ мэдрэмж зөвхөн монголчуудад байдаг зүйл биш. Газар булан бүрийн жуулчид Монголыг зорин ирэхдээ хамгийн их анзаардаг зүйл нь эрх чөлөө үнэртсэн агаар салхи. Гайхалтай эрчимлэг, тэнгэрлэг, уужим тэнэгэр орон зайд хүн оюун санаагаа хар аяндаа тэлж байдаг аж. Тийм ч учраас монголчуудыг онцгой оюунлаг, гайхалтай чадамж өндөртэй ард түмэн гэдэг биз ээ.

Энэ л уудам нутгийн өнцөг булан бүрт Хүчирхэг Хүннү төрийн үргэлжлэл, Их эзэн Чингисийн үр хойч Үндэсний их баяр наадмаа дэлхий цуурайттал ёслон тэмдэглэдэг юм. Төв азийн нүүдэлчдийн түүх соёлын гол цөм нь болсон энэ л нутагт маш эртний соёлтой ард түмэн мянга мянган жилийн турш хосгүй нандин түүхээ хадгалан хамгаалж, уусаж бөхөлгүй энэ цагт ирсний гэрч нь Монгол Наадам.

Бөхийн барилдаан, морины уралдаан, сур шагайн харваа бүхэл бүтэн гурван өдрийн турш үргэлжлэхэд дэргэд нь байгаа нь суудлаасаа өндийхгүй, дэлгэцээр үзэж байгаа нь хараа салгахгүй хором холдохгүй байсаар дуусгана. Яг энэ баяртаа уусан шингэх шиг л болцгооно. Бөх, морь, сур үзэх нь Монгол түмний хувьд асар жаргалтайгаар цэнгэж байгаа хэрэг билээ. Хүч, хурд, цэц мэргэнээ гайхуулан олныг манлайлсан гарамгай шилдэг бөх, морь, харваач, мэргэнээ зүгээр л шагнаад зогсохгүй, уран яруугаар шүлэглэн магтаж, түмэн олны өмнө тус тусын онцлогийг шингээсэн өвөрмөц үг аялгуут магтаалаар алдар юуг нь өргөн магтдаг юм. Монголчуудын авьяас билэг төгөлдөрийн нэгэн жишээг эндээс харж бас болдог.

-Бие бялдар өв тэгш, хүч бяр нь өмсгөлдөө багтаж ядсан, уран ухаан, мэх ихт хүчит бөхчүүдээ монголчууд хүний дээд мэтээр хүндэтгэнэ. Мөн хүү төрвөл бөх болоорой, хөвгүүдийг магтан урамшуулахдаа бөх болох хүү байна даа хэмээнэ. Ингэж бөхөө дээдэлдэг. Энэ ч утгаараа Монгол Үндэсний их баяр, эрийн гурван наадмын хүчит бөхийн барилдааныг энэ дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол хүн бүр үзэж болох бүхий л сувгаараа харж баясан цэнгэдэг билээ.

-Хүлэг мориныхоо хүчит туурайгаар дэлхийн талыг эзэлсэн түүх ихт ард түмэн бол монголчууд. Тиймдээ ч хүлэг морио хүний сайн нөхөр хэмээн ихэд дээдлэн төрийн сүлдэндээ хүртэл дүрсэлсэн байдаг. Үндэсний их баяр наадмын хамгийн их сэтгэл хөдөлгөсөн хэсэг нь цуцашгүй их хүчит, шандаст хурдан морьдын уралдаан. Наадамд уралдуулах хүлэг морио эзэд нь олон хоногийн өмнөөс сойж бэлтгэнэ. Ингээд даагыг барагцаагаар 10 орчим километр, их насны морьдыг 22-28 километр, азарга, соёолонг 20 километр гэх мэтээр нас насаар ялган хол ойрыг тохируулан уралдуулдаг. Хурдан хүлгүүдийн тэнхээ мэдэн сунаж давхих, унаач сэргэлэн хүүхдүүдийн ташуураа өргөн ухаан зарж уралдаж байгааг харсан ямар ч хүний сэтгэл хөдөлж, уяран уйлахгүй байж чаддаггүй.

-

Монголчуудын дайнд эрэмгий, тулаанд гарамгай, морин дэл дээрээс гоц мэргэн харвадаг язгуур чанарыг агуулсан нум, шагайн харваа наадмын үзүүштэй сонирхолтой хэсэг нь. Онож харвасан мэргэнийг нэгэн дуугаар уухайлан урамшуулахдаа үзэгч олон хөөрөн баясаж байдаг юм. Ингэж Монголчууд дэлхий цуурайттал, дэнж хотойтол наадамладаг юм...

Эх Монгол нутгаа, Их Монгол төрөө эгнэгт хамгаалан тэмцэж асан бидний өвөг дээдсийн эрэлхэг дайчин түүхийн улбаа болсон энэ л наадам өнөө бидний дэлхийд ганцхан Монгол хэмээх улс байхын гол амин холбоос билээ... Монгол эрсийн төгс чийрэг бие галбир, хүч самбаа зориг, монгол хүлэг морьдын шандас хурд, цэрэг дайны гарамгай дайчин чанар, цэц мэргэн чадвар зэргийг гурван өдрийн туршид уухайлан хурайлан, огшиж бахдан, харж мэдэрч баясдаг их цэнгэл бол Наадам. Наадмын маргаашаас эхлэн ирэх жилийн наадам хүртэл бүтэн жилийн турш сэтгэл ханагар ярих сэдэв “Энэ жилийн Наадам” болдог юм.

Чанга хатуу, эрс тэс цаг агаарын онцгой нөхцөлд нүүдэлчдийн амаргүй хөдөлмөр эрхлэн амьдардаг хөдөөгийн монгол түмэн хийгээд суурингийн хөгжлийг даган аж төрдөг монгол туургатан цөмөөр энэ л өдрүүдэд сэтгэлийн их баяр жаргалыг эдлэн дараагийн наадам хүртэлх эрч хүчээр оюун санаагаа цэнэглэдэг. Тийм их энергийг хүмүүний дотор хуримтлуулж чаддаг увдис Монгол наадамд буй. Монгол түмний далдын далд байдаг нэгэн хүчирхэг зөн мэдрэмж яг энэ л өдрүүдэд сэрж, толгой өндөр, ухаан уужим, сүр хүчин мандан бадарч явсан Их гүрэн улсын үр сад гэдгээ цусандаа шингэтэл огшиж авдаг юм. Энэ л бидний Үндэсний дархлаа билээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг Г.Урантуяа

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна