Б.Аръяа: Монгол хүний насжилтын онцлогийг тодорхойлох асуудлыг 1930-аад оны хэлмэгдүүлэлт төвөгтэй болгосон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Эрүүл мэнд Бусад Шинжлэх ухаан Танин мэдэхүй
Огноо
Унших
9 минут 54 секунд

Б.Аръяа: Монгол хүний насжилтын онцлогийг тодорхойлох асуудлыг 1930-аад оны хэлмэгдүүлэлт төвөгтэй болгосон

-Дэлхийн шинжлэх ухааны өдөрт-

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. АНУ-ын Насжилт судлалын үндэсний хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Бирагийн Аръяатай ярилцлаа.

Шинжлэх ухаан, ялангуяа биологийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнд 2011 онд “Tenured” буюу хүндэт доктор хэмээх нэр хүндтэй цолыг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгүүдийн Эрдэмтдийн зөвлөлийн саналаар олгосон байдаг. “Tenured” эрдэмтэн болсон нь түүний судалгаа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц гэдгийг баталсан хэрэг билээ.

-Олон улсын хэмжээнд 12 бүтээл нь патент авсан монгол эрдэмтэнтэй ярилцахад бахархалтай сайхан санагдаж байна. Мэдээж хэрэг, таны судалгааны талаар ярилцъя. Гэхдээ монгол хүн гэдгээрээ та хэзээ хамгийн ихээр бахархаж байсан бэ гэдэг асуултаар яриагаа эхэлж болох уу?

-Баярлалаа. Миний хувьд Монголын Шинжлэх Ухааны Академид үнэлэгдсэн нь, өөрөөр хэлбэл эх орон, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн нь хамгийн өндөр хүндэтгэл, бахархал юм.

-Баярлалаа, эхний асуултын маань учир нь, та эх орондоо амьдарснаас илүү олон жилийг гадаадад өнгөрүүлжээ. ОХУ, Унгар, улмаар Америкт 30 гаруй жил сурч ажиллаж, “Tenured” цолыг хүртжээ. Энэ цол танд ямар боломжийг нээсэн бэ?

-Тийм ээ, цаг хугацаа нисэх мэт хурдан өнгөрчээ. Би АНУ-д ажиллаж, амьдраад бараг 35 жил болж байна гэдэгтээ одоо ч итгэхгүй байна. Шинжлэх ухаанд зориулсан чин сэтгэл, шаргуу хөдөлмөр минь эцсийн дүндээ үр өгөөжөө өгснөөр би ажил төрөлтэй болж, өөр зүйлд анхаарлаа сарниулахгүйгээр судалгааны ажлаа үргэлжлүүлэх боломжтой болсон тул би өөрийгөө үнэхээр их азтай хүн гэж боддог.

-Дэлхийн хүн зоны мөнхийн мөрөөдөл нь урт наслах. Насжилт судлалын өнөө үеийн хамгийн сонирхолтой чиг хандлага нь юу байна вэ?

-Дэлхийн хэмжээнд бараг бүх газар оронд, Монголд ч мөн адил дундаж наслалт нэмэгдсээр байгааг бид мэднэ. Миний мэдэж байгаагаар 2023 онд Монголд дундаж наслалт 72 байсан. Энэ нь сайшаалтай хэдий ч яагаад бидний наслалт хөрш орнуудынхоос илт бага байна вэ гэх сонирхолтой асуулт гарч ирж байна.

Японд дундаж наслалт 84, Өмнөд Солонгост 83, Хятадад 78 байгаа. Энэ нь бидний ген, идэж буй хоол, амьсгалж буй агаар, амьдралын хэв маягтай холбоотой юу гэдэг нь зөвхөн анагаах ухааны үүднээс төдийгүй үндэсний эрүүл мэнд, тэр ч байтугай улс төртэй холбоотой маш чухал асуулт юм. Тиймээс ихэнх аж үйлдвэржсэн орон ихээхэн хөрөнгө нөөц зарцуулж, хөгшрөлтийн судалгааны төв, хүрээлэнгүүдийг байгуулж байна.
Хөгшрөлтийн судалгааны үндсэн чиглэл бол эрүүл хөгшрөлтийг дэмжих, мөн насжилттай холбоотой хямрал, өвчин эмгэгээс учрах дарамтыг бууруулахад чиглэсэн стратегийг боловсруулахын тулд хөгшрөлтийн биологийн мөн чанарыг танин мэдэх явдал юм.

Доктор Б.Аръяа ЗХУ-ын Ломоносовын их сургуульд генетикч мэргэжил эзэмшиж, 1991 онд ОХУ-д Биологийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Үүний дараагаар АНУ-ын Иллинойсын их сургуульд судлаачаар ажилласнаас хойш өдгөө 35 дахь жилдээ АНУ-д судалгааны ажил хийж байна. Энэ хугацаанд тэрээр 60 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлж, 12 патент эзэмшжээ.

-Хавдар болон насжилтын талаар хүмүүст ямар ямар буруу ойлголттой байдаг вэ?

-Хүмүүс хөгшрөлт, хорт хавдрын талаар ямар ойлголттой байдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ хөгшрөлт бол ихэнх төрлийн хорт хавдрыг үүсгэдэг гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм. Тиймээс хорт хавдрыг насжилттай холбоотой өвчин гэж үзэж болно. Хэдийгээр дархлааны тогтолцоо хорт хавдартай тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэдэг боловч нас ахих тусам хорт хавдрын эсрэг дархлааны хариу үйлдэл өөрчлөгддөг.

-Дэлхийд хамгийн урт насалсан хүн бол 122 насалсан франц эмэгтэй гэдэг. Өдгөө бол Дэлхийн хамгийн өндөр настай хүн нь 116 настай англи эмэгтэй. Эрдэмтдийн хувьд, монголчуудын генд онцлог үзэгдэл ажиглагддаг уу? Ерөөс монгол хүний генд болон ахуй амьдралын онцлогоос шалтгаалан монгол хүний насжилтад нөлөөлдөг өвөрмөц хүчин зүйлс байдаг уу?

-Монголчууд урт наслах генийн өвөрмөц онцлогтой эсэхийг тодорхойлоход амаргүй. Зуун настнууд гэгддэг 100 гаруй жил амьдарсан хүмүүсийн жишээг бид бүгд мэддэг боловч энэ талаар монгол генийн өвөрмөц байдлыг судалсан шинжлэх ухааны ямар нэгэн судалгаа байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Түүхэн найдвартай мэдээлэл байхгүйгээс, мөн 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн үеэр хүн амын багагүй хэсэг үрэгдсэн зэргээс шалтгаалан эл асуудал улам төвөгтэй болсон гэж би үздэг. Гэхдээ урт наслахад генээс гадна амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны хүчин зүйлс ч нөлөөлдөг болохыг бусад оронд хийсэн зуун настнуудын талаарх судалгаа харуулдаг.

-Хөрс, агаарын бохирдол зэрэг насжилтад нөлөөлж, хавдрын эрсдэлд хүргэдэг хүчин зүйлсээс ямар арга замаар сэргийлэх боломжтой вэ?

-Тийм ээ, агаар, хөрс, усны бохирдол нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйлс мөн. Хэдийгээр бохирдол нь бүх насны хүмүүст нөлөөлж байгаа боловч өндөр настай хүмүүсийн хувьд бие сул, өвчинд өртөмтгий байдаг тул илүү эмзэг тусдаг гэж би боддог. Бохирдолд өртөх эрсдэлийг хүмүүс өөр өөрсдөө бууруулж болох хэдий ч Засгийн газар энэ асуудлыг зохицуулах тал дээр гол үүргийг гүйцэтгэх ёстой.

- Манай улс цагаан цэцэг хэмээх аюулт өвчнийг устгасан Азийн анхны орон болж байсныг ДЭМБ тэмдэглэж байв. Бид бол вакцины ач тусыг сайн мэддэг ард түмэн. Гэхдээ вакцинд эрсдэлтэй тал бий юу?

- Хувь хүмүүсийн хувьд ч тэр, нийгмийн хувьд ч тэр вакцины ач холбогдлыг үнэлж баршгүй билээ. Вакцины аюулгүй байдал бол хамгийн чухал. Вакциныг хүний биед ​​​​хэрэглэхийг зөвшөөрөхөөс өмнө аюулгүй байдлын маш нарийн шалгалт, өргөн хүрээтэй хяналт явуулдаг. Аливаа вакцин нь дархлааны хариу урвалыг өдөөдөг антиген, түүнчлэн хариу урвалыг сайжруулахад туслах бодис болон тээгч зэрэг хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгээс тогтдог. Үүнээс үүдэн вакцины найрлага, хийх аргаас хамааран зарим хүнд хариу урвал илэрч болно.

Доктор Б.Аръяагийн олон судалгаанаас нэгийг нь онцолбол, хүний биед дархлааны эсийн хүчин чадлыг бууруулж, хавдрын эсийг дэмждэг процесс явагдаж байдгийг тэрээр багийнхаа гишүүдийн хамт нээж, хавдар судлалын салбарт ихээхэн хувь нэмэр оруулжээ.

-Эрдэм шинжилгээний ажилд тань хүчтэй нөлөө үзүүлсэн хүн эсвэл үйл явдал байдаг уу?

-Шинжлэх ухааны салбар дахь миний ажил, замналыг олон хүн дэмжиж байсан. Мэдээжийн хэрэг, эцэг эх маань үлгэр дуурайлал үзүүлж, багш нар маань хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэд намайг шинжлэх ухаанд хөтөлсөн. 13, 14 настай байхад минь ээж маань эртний гүн ухаанч, анагаах ухааны нэрт эмч Авиценнагийн (Ибн Сина гэдэг нэрээрээ алдаршсан) агуу бүтээлүүдтэй намайг танилцуулсан юм. Түүний “Canon of Medicine” номоос зарим санааг ээж минь тайлбарлаж байсныг би одоо ч санадаг. Яг тэр үед аав маань оюутан ахуйдаа унших дуртай байсан Поль де Крюигийн "Microbe Hunters" номоо надад бэлэглэж байлаа.

-Та Монголын Шинжлэх Ухааны Академийн Хүндэт гишүүн болсон. Монголын шинжлэх ухаанд бодлогын түвшинд хөрөнгө оруулалт хийвэл эн түрүүнд ямар салбарт анхаарал тавих шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Био-анагаахын шинжлэх ухаан, тэр дундаа Монголын биотехнологи, уламжлалт анагаах ухааны судалгаа, хөгжүүлэлтэд хөрөнгө оруулах нь эрүүл насжилт, хүний амьдрах хугацааг уртасгахад чухал ач холбогдолтой гэж би хэлмээр байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Хандмаа

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ